![](/skin/new/img/logo.png)
Зохиолч: | Элизабет Кюблер-Росс |
Орчуулагч: | Ц.Амгалан |
Хэвлэлийн газар: | Инжинаш хэвлэлийн газар |
ISBN: | |
Хэвлэсэн он: | 2012 |
Хуудасны тоо: | 180 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 200x145x6 мм |
Жин: | 350.0 гр |
Зохиолч: | Элизабет Кюблер-Росс |
Орчуулагч: | Ц.Амгалан |
Хэвлэлийн газар: | Инжинаш хэвлэлийн газар |
ISBN: | |
Хэвлэсэн он: | 2012 |
Хуудасны тоо: | 180 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 200x145x6 мм |
Жин: | 350.0 гр |
Үхэлд болон үхэгсдэд хандах хувь хүний хандлагын тухайд олныг ярьж болох авч нийгмийг бүхэлд нь авч үзэх үед нэлээн олон асуулт гарч ирдэг. Үхлийн сэдвээс зайлан бултдаг ийм нийгмийн гишүүнийг үхэх үед юу тохиолддог бол? Үхлийг түгшүүр айдастай тусган авахад ямар хүчин зүйлс нөлөөлдөг юм бэ? Эцсийн эцэст анагаах ухаан гэдэг чинь өөрөө нэр хүндтэй хүмүүнлэг энэрэнгүй мэргэжил үү, аль эсвэл хүнийг өвчин зовлонгоос салгахыг биш, амьдралыг уртасгахыг л урдаа барьдаг эзэн биегүй шинжлэх ухаан уу? Орчин цагийн эмч-оюутнууд ДНК, РНК-ийн тухай хэдэн арван янзын лекцээс сонголт хийх боломжтой ч эмч ба өвчтөний хоорондын хүн ёсны харьцааны үндсэн мэдлэгийг огтхон ч эзэмшихгүй байна. Бусдын зовлонг хөнгөвчлөх уриалагхан мэдрэг чанар, эв дүй, уран мяндсан арга зүйгээс илүү оюуны хөгжлийн илтгэлцүүр, нийгэмд эзэлж буй байр суурийн өндөрлөгийг илүү үнэлдэг нийгэмд юу болж байдаг вэ? Сургууль төгсөөд удаагүй шинэхэн эмч судалгаа шинжилгээ, лабораторийн ажлуудаараа мэргэжил нэгтнүүдийнхээ сайшаалыг хүртэж, эрдэмтдийн хүрээнд алдаршиж болох ч өвчтөний тавьсан хамгийн энгийн асуултад л унаад өгдөг. Хэрэв шинжлэх ухааны хамгийн сүүлийн нээлт ололтуудыг хүн хоорондын харьцааг судлахтай хослуулан барьж чадсан сан бол бид үнэхээр том алхмыг хийж чадах байсан ч оюутнуудын тархи хувийн харьцааны доройтлыг нөхсөн онол мэдлэгээр л дүүрч байна.