Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Д.Баасанжав
ISBN: 9789997344090
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 443
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: 180x256x40 мм
Жин: 938.0 гр

Хүрээ соёл

Зохиолч: Д.Баасанжав ISBN: 9789997344090
Онлайн дэлгүүрийн үнэ

48,500 ₮

-3%
Хэмнэлт: 1,500 ₮
Үндсэн үнэ

50,000 ₮

Хавтас: Хатуу
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Д.Баасанжав
ISBN: 9789997344090
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 443
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: 180x256x40 мм
Жин: 938.0 гр

Номын тухай

Миний эрхэм журмын нөхөр Дүгэржавын Баасанжавын "Хүрээ соёл" ном өмнө минь дэлгээтэй байна. Энэ номын үг, үсэг бүхэн нь нөхрийн минь дуугаар надтай ярьж байна. Яруу найрагч, ардын билиг зүйч Д.Баасанжав энэ номыг бүтээх гэж олон жил монголчуудын онож хэлснээр "Явдаддаа ухаантай, ясандаа гантай" монгол хүний сэтгэлээр зүтгэсэн билээ.
Аливаа үндэстний аман соёл бол тухайн ард түмний оюун санаа, үнэт зүйлийн илэрхийлэл юм. Урлаг судлаач, доктор ЖДолгорсүрэн "Сэтгэл оюуны чинадад үүсч бүрэлдсэн төгслиг утга санаа, үг авиа, эгшиг, хэлэхүй, үйлдэхүйн тусламжтайгаар амилан бэхэжсэнийг аман соёл гэж ойлгож болно. Аман соёл бол хүн ба нийгмийн харыгаанд түгээмэл хэрэглэгддэг чинадын ба инадын хос тогтолцоот үзэгдэл юм" гэж "Аман соёлын арга билгийн шүтэлцээ" бүтээлдээ тэмдэглэжээ.
Хот дагасан соёл иргэншил хөгжиж дэвждэг нь жам ёсны үзэгдэл юм. Нүүдэлчин амьдралтай монголчууд хот хүрээний төвлөрөлд татагдан орохдоо өвөрмөц соёлыг бүтээжээ. Энэ нь Д.Баасанжавын "Хүрээ соёл" бүтээл юм.
Энэ номыг бүтээх гэж урьд өмнийн тэмдэглэлийнхээ дэвтрийн шарласан хуудсыг сөхөх үеэс нь мэддэг хүний хувьд хэлэхэд энэхүү бүтээл нь түүний насан туршийнх нь хөдөлмөр байсан юм шүү.
Д.Баасанжавын "Хүрээ соёл" бүтээл нь хүрээ соёлын үнэ цэнтэй бүхнийг бидэнд ухааруулж, ирээдүйн он жилүүдэд судлагдахуун болж, номын хувь тавилангаар дахин дахин төрнө гэдэгт итгэнэм.
Хүрээний аугаа соёлыг бүтээсэн хөх Монголын хөдсөн дээлтэй ардтүмэндээ баярланам. Энэ номыг оюун санаандаа олон жил бичиглэн явж, хойч үеийнхэндээ бэлэглээд мөнх бусын хорвоог орхиж одсон эрхэм нөхрийнхөө сүнсэнд мөргөмү.