Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
ISBN: 8658000661541
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 195
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 210x290 мм
Жин: 658.0 гр

Интерьер дизайн

Зохиолч: ISBN: 8658000661541
Онлайн дэлгүүрийн үнэ

14,550 ₮

-3%
Хэмнэлт: 450 ₮
Үндсэн үнэ

15,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Ажлын хоёр хоногт хүргэгдэх болохыг анхаарна уу.
Улаанбаатар хотод 19,000₮-с дээш захиалга үнэгүй.
Номын тухай

"Барилга.МН" сэтгүүлийнхээ нийт уншигчдынхаа амрыг эрж, та бүхнээсээ бидэнд ирүүлдэгурам хайрласан талархлын зэрэгцээ шинэ мэдээлэл, зөвлөгөө уншиж мэдэх гэсэн хүсэлт бүхий захидал, мессеж, утсаар ярьсан яриа бүхэнд баярлан талархаж байдгаа илэрхийлэн мэндчилье.

Бид уншигчдынхаа байнгын хүсэл сонирхлыг нь анхааран судалж, тэрхүү хүсэл сонирхлыг нь аль болохоор гүйцэлдүүлэхэд туслахсан гэсэн бодлого, чиглэлээр сэтгүүлийнхээ агуулга, нийтлэлийг бүрдүүлэхийг хичээж

ирсэн.

Тиймээс барилгын төрөл бүрийн мэргэжил эзэмшигчдийн ур чадварыг улам дээшлүүлэх, шинээр мэргэжил эзэмших, дадлагажихыг зорьж яваа хүмүүст ч туслах зорилгоор ажлын шинэлэг арга барил, технологи, шинэ материал, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн талаар зөвлөгөө хүргэж, өөрийн орны болоод олон улсын барилгын салбарын үйл ажиллагаанд нэвтэрч хэрэглэгдэж буй ажлын туршлага, дэвшилттэй арга барилаас мэдээлэх зорилт тавьж ирсэн.

Бас барилгын салбарынхаа талаар манай улсын төр засгаас авч хэрэгжүүлж байгаа бодит ажил, ойр хэтийн хөгжлийн төлөв, тулгамдсан болоод иргэдийн хүсэн хүлээж буй олон асуудал, санал хүсэлт, барилга, орон сууц, материалын цаг үеийн үнэ өртгийг ч тухай бүр мэдээлдэг. Иймээс сэтгүүлийг сонирхон уншигчдын тоо сар тутам нэмэгдэж, тэдгээрийн хүсэл талархлыг тогтмол хүлээн авсаар байна.

Энэ бүхэнд манай хамт олон улам урамшин уншигчдынхаа өдөр тутмын ахуйн хэрэгцээтэй уялдсан хамгийн энгийн мөртлөө хамгийн чухал зүйлээр зөвлөмж, байнгын гарын авлага болохуйц каталогийн бас нэг шинэ дугаарыг тусгайлан гаргаж байхаар болж, анхныхаа хараацайг уншигчдынхаа зүг нисгэж байна. Шинэ хараацайн жигүүр далавчны өд бүхэн энэ "ИНТЕРЬЕР ДИЗАЙН" каталогийн хуудаснууд болж, таны өмнө дэлгэгдэх болно.

Энэ дугаараас та гэр, орон сууцныхаа тавлаг сайханд зориулж, өөрийнхөө санхүүгийн хүч боломж, идэвх санаачлагынхаа хүрээнд нүсэр зардал гаргахгүй, ямар нэгэн алдагдал хүлээхгүйгээр цоо шинэлэг бүр хуучинтайгаа харьцуулахад "төгс төгөлдөр" гэж өөртөө талархахуйц өөрчлөлтийг үө шаттай хийхэд хэрэгцээтэй интерьерийн зөвлөгөө, шинэлэг санааг авах болно. Орон гэрийнхээ дотоод зохион байгуулалт дизайн, гэрэлтүүлэг, тавилга, зай ашиглалт нь ямар байвал зохистойг сонгож чадахын зэрэгцээ Handmade булангаас хамгийн хямд, гар доор байдаг энгийн зүйлээр юу эсийг урлан бүтээж болохыг сурч мэднэ.

Цаашид манай каталоги хүн бүрийн өдөр тутмын ахуйн хэрэгцээний олон зүйлээр энэ мэт танд зөвлөмж өгч, гарын авлага болон ширээний тань ном байх болно.