Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
ISBN: 8658000661510
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 150
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 210x290 мм
Жин: 494.0 гр

Амины орон сууц

Зохиолч: ISBN: 8658000661510
Онлайн дэлгүүрийн үнэ

14,550 ₮

-3%
Хэмнэлт: 450 ₮
Үндсэн үнэ

15,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Ажлын хоёр хоногт хүргэгдэх болохыг анхаарна уу.
Улаанбаатар хотод 19,000₮-с дээш захиалга үнэгүй.
Номын тухай

Нийслэлийн Засаг Даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан гэр хорооллыг амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх зорилготой бодлого баримталж хэрэгжүүлэхээр оновчтой олон арга хэмжээ авахаар зэхэж байгаа үед иргэд хувийн тохилог орон сууцаа өөрийн хүч хөрөнгөөр барих сонирхол өрнөж байна.

Бид ч энэ хүсэл эрмэлзлэлийг дэмжиж дөрөв дэх жилдээ гаргаж байгаа "Амины орон сууц" катологи номоороо дамжуулан "Иргэдийн эрэлт хэрэгцээг - Барилгын компани, байгууллагын үйл ажиллагаатай"

уялдуулах, тэдэнд зохих мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор каталоги номоо дахин шинэчлэн эмхэтгэж, хэвлүүлж байна.

 

Уншигч та бүхэн энэ номноос урьдын адил өөрийнхөө хүсэл сонирхолд нийцсэн амины орон сууцаа барих сайн загварыг сонгож, дотоод зохион байгуулалтыг нь дурын хувилбараар төлөвлөж шийдэхэд хэрэгтэй санаа олж, зөвлөмж авахын зэрэгцээ сонгосон сууцаа барихдаа зайлшгүй анхаарах ажлын үе шатны технологийн дараалал, ажилбар тус бүрийн онцлог, шаардагдах материалын нэр төрөл, тэдгээрийн төсөв тооцооны талаарх жишээтэй танилцаж, сонголт хийх боломжийн талаар ойлголт авахаас гадна жишээ болохуйц амины орон сууцны иж бүрэн зураг төсөл, төсөв, амины орон сууцны ханган нийлүүлэгч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч байгууллагуудын талаарх мэдээлэл багтсан болно.

Манай каталоги ном нь таныг хувийн орон сууцаа барихад барилгын ажлын талаар анхан шатны иж бүрэн мэдээлэл, ойлголт өгөх гарын авлага болно гэдэгт итгэлтэй байна.

Бэлэн баригдсан нийтийн орон сууцны хэт өндөр үнийг хэрхэн төлж барагдуулж, хэзээ, яаж өөрийн гэсэн орон сууцтай болох билээ? гэж сэтгэлийн шаналал эдлэж цаг алдалгүй өөрийнхөө гэр хашааныхаа бэлэн газрыг ашиглан, тохилог сайхан орон сууцаа өөрөө барих гэсэн итгэл сэтгэлтэй, ажилсаг, ухаалаг хэн бүхэнд урам өгч, ажил үйлсэд нь нэмэр өгөх зорилгоор бид энэхүү номыг дахин эмхэтгэн бэлтгэснээ өчсү.

Энэхүү номыг уншиж хэрэглэх та бүхний ажилд амжилт хүсье. Зорьсон ажил үйлс тань сэтгэлчлэн бүтэх болтугай.

Барилгын Зөвлөгөө Мэдээлэлийн Төвийн хамт олон