Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Спикер групп
ISBN:
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 58
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 210x290 мм

Авто

Зохиолч: Спикер групп ISBN:
Онлайн дэлгүүрийн үнэ

4,850 ₮

-3%
Хэмнэлт: 150 ₮
Үндсэн үнэ

5,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Ажлын хоёр хоногт хүргэгдэх болохыг анхаарна уу.
Улаанбаатар хотод 19,000₮-с дээш захиалга үнэгүй.
Номын тухай


Эрхлэгчийн үг

Авто тээврийн байгууллагын ажилтан, инженерүүд, авто үйлчилгээ эрхлэгчид, салбарын мэргэжлийн оюутан сурагчид болон автомашин эзэмшигч, сонирхогч олон нийтэд зориулан автомашины хийц, бүтэц, зохион байгуулалт, техникийн үйлчилгээ, засвар, тохируулга, сүүлийн үеийн автомашины хийцийн оицлог хийгээд шинэ технологийн талаарх мэдээллээр тэднийг хангах, мэдлэгт нь тус нэмэр болох зорилгоор АВТО+ хэмээх мэргэжлийн сэтгүүлийн анхны дугаарыг Танд толилуулж байгаадаа нэн таатай байна.

Уг сэтгүүлд автомашиныг зохистой ашиглах, шатахуун хэмнэх талаар мэргэжлийн зөвлөлгөө болон автомашины хийц, тохируулгын талаар хэд хэдэн цуврал хичээл явуулна. Мөн байгууллага хамт олны танилцуулга, сурталчилгаа, сурвалжлагыг зохих хэмжээгээр оруулах болно.

Уншигч олондоо автомашины түүх, хөгжлийн тухай сонирхолтой мэдээллийг өгех, автотээврийн дэд бүтэц болох автозам, шатахуун түгээгүүр, техникийн хяналтын станц, оношилгооны төвийн үйл ажиллагаа, үнэ тарифын тухай мэдээлэл бүхий булан ажиллуулна.

Авто+ гэсэн нэр нь автомашин төдийгүй, өргөн тээвэрлэх хэрэгсэл, мотоцикл. моторт дугуй болон бусад тээврийн хэрэгслийн талаарх мэдээ, материал бас оруулна гэсэн санаа болой.

Энэхүү сэтгүүлийг гаргахад мэргэжлийн нийгэмлэг болох Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо (ИАКТАМ) болон Тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт зохицуулалтын албанаас ихээхэн туслалцаа дэмжпэг үзүүлэн хамтран гаргаж байгаад талархаж байна.

Автомашин гэдэг сайхан унаа таны хэрэгцээг бүрэн хангаж. алтан шар зам тань өлзийтэй байх болтугай.

Ерөнхий эрхлэгч

Д.Готов

Шинжлэх ухааны доктор (йг.5с)