Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: МОНЦАМЭ
ISBN:
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 80ш
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 220x290 мм
Жин: 286.0 гр

МОНЦАМЭ ТОЙМ

Зохиолч: МОНЦАМЭ ISBN:
Онлайн дэлгүүрийн үнэ

2,910 ₮

-3%
Хэмнэлт: 90 ₮
Үндсэн үнэ

3,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Ажлын 1-7 өдөрт хүргэгдэх болохыг анхаарна уу.
Номын тухай

 

МОНГОЛЫН УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСАГ МОГОЙ ЖИЛД

Шоовдорын Батболд

Тоймч

Хуучин он улирч, шинэ он эхэллээ. Хэн хүнгүй өнгөрснөө цэгнэж, ирээдүйгээ төлөвлөн, айлчлан ирж буй могой жил монголчууд бидний хувьд ямар он байх вэ гэдгийг тандаж байна. Энэ онд улс орон даяар улс төр, ннйгэм, эдийи засгийг хамарсан ямар томоохон үйл явлууд өрнөж, иргэдийн аж амьдрал хэрхэн өөрчлогдох бол?

Их Британийн "Марксгой" судалгааны байгууллагаас 197 орныг хамруулан хиисэн өнгөрсөн оны эдийн засгийн өсөлт, улс төрийн чухал уйл явдал, хүн амын орлого гэх мэт үзүүлэлтүудийг харгалзан хөрөнгө оруулагчдад зориулсан төлөө байдлын судалгаандаа энэ онд Монголын улс төр, нийгиийн амьдрал тогтвортой байна гэсэн дүнэлтийг хийсэн байна.

Засгийн газар энэ оныг улс орны хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдийн ажил эхлэх жил гэж тодотгож байгаагаас харахад ажил хэрэгч жил байх төлөвтэй байна. Гэхдээ  Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болон түүний нөлөөн дор улс төрийн томоохон үйл явдлууд өрнөх байдал ч ажиглагдаж байгаа юм.

Могои жилиин УЛС ТӨР:ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ШИНЭЧЛЭХ ҮҮ, УЛИРААХ УУ?

Энэ онд болох гол уйл явдлуудын нэг нъ яах аргагуй Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуудь баина. Оны өмнөхөи батлагдсан Ерөнхийлөгчийл сонгуулийн тухаи шинэ хуулиар хуучин тавдугаар сарын сүулчээр болдог байсан сонгуулнйг зургадугаар сарын суүлчээр хийхээр товлолоо. Эиэ оны зургадугаар сарын сүүлчээр Монгол Улсыг ирэх дервөн жил удирдах Ерөнхийлөгч тодорно гэсэн үг. Сонгуульд УИХ-д төлөөлөлтэй намууд оролцдог. Энэ үүднээс аваад үзвэл АН, МАН, ИЗНН, МАХН, МҮАН гэсэн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй. Харин тэд бие даан тус тусын нэр дэвшигчийг өрсөлдүүлж оролцох уу, эвсэл болж нийлж нэгдэн тухайн эвслээсээ нэр дэвшигчийг дэмжиж оролцох уу гэдэг нь хараахан тодроогүй байна. АН болон МАН-ын хувьд уламжлал ёсоор гол өрсөлдөгчид байж, тус тусын нэр дэвшигчийг тодруулж оролцож таарна. АН-аас оноөгийк Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр дэвших нь үндсэндээ тодорхой байна. Тэрбээр энэ бэлтгэлээ хэдийнэ хангачихсан, санаачилгуудыг гартаа атгачихсан байгаа. Бараг л нэр дэвшихэд бэлэн байгаа, намын албан ёсны шийдвэр дутуу гэхэд болно. Түүнтэй өрсөлдөж нэр дэвшүүлье гэх хүн энэ удаад АН-аас гарахгуй болов уу? АН энэ удаагийн сонгуульд ялах нь их ач холбогдолтой. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хоиш болсон бүх томоохон сонгуулийн ялагч болж, нам дотроо л эвтэй байж чадах юм бол цаашдын хэдэн жилийн улс төрийн өнгийг  тодорхойлогчийн байр суурьт очно. Ялагдвал хоёр гурван намыг урьж байж байгуулсан Засгийн газрынх нь хувь заяа улам бүрхэг болж, 1996-2000 оны хооронд эрх барьсан алдаагаа давтаж, улмаар иргэдийн   итгэлийг   алдаж   мэдэх   аюултай. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дүнд эрх баригчаас сөрөг хучний байр суурьт шилжсэн МАН харин 5 сарын -дараа болох сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг нь тодорхойгуй байна. УИХ-ын сонгуулийн дараа намын удирдлагаа сольсон тус намынхан ялагдлынхаа "шок"-ноос гарч чадахгүй явсаар ороы нутгийн сонгуульд дахин ялагдаж, дөнгөж оны өмнөх нь УИХ дахь албан ёсны бүлгээ байгуулсан. Хэсэг гишүүд нь намын ээлжит их хурлаа хийх ёстой гэж мэдэгдэж байсан ч тэгсгээд нам гүм болчихлоо. Тэгэхээр тус намынхан ээлжит их хурлаа нэг мөр Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хийхээр шийдсэн шинжтэЙ. Ерөнхийлөгчнйн сонгуульд нэр дэвшчих магадлалтай гэгдэж М.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол зэрэг хэд хэдэн хүний нэр яригдаж байгаа ч энэ нь сонгуулиар далимдуулж өөрсдийгөө дөвийлгөн сурталчлах гэсэн хувь хүний тоглолт төдий харагдаж байгаа. С.Баяр, Н.Багабанди нарын нэр нэг ус яригдаж байсан ч одоогоор тэд сонгуульд нэр дэвшигч болчихоор харагдах юу ч хийгээгуй, ер хаа яваа нь ч бүрхэг байна.