Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Сэнгийн Эрдэнэ
Хэвлэлийн газар: Сонор records
ISBN: 9789996235993
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 128
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 210x135x10 мм
Жин: 166.0 гр

Хулан бид хоёр

Онлайн дэлгүүрийн үнэ

14,550 ₮

-3%
Хэмнэлт: 450 ₮
Үндсэн үнэ

15,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Сэнгийн Эрдэнэ
Хэвлэлийн газар: Сонор records
ISBN: 9789996235993
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 128
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 210x135x10 мм
Жин: 166.0 гр

Номын тухай

ХУЛАН БИД ХОЁР

Арвандолоон нас ч дээ. Хөөрхий зайлуул. Би тэгэхэд өөрийгөөэр хүнд тооцож явжээ. Гэтэл тэр зун ёстой шалчгар эр болохоо мэдсэн юм. Долдугаар сарын нэгэн өдөр би нутгийнхаа Чингис хаан болоод түүний залуу гэргийн хамт сумынхаа наадамд очихоор эртлэн морд-лоо. Тэр Чингис хаан гэдэг маань ердөөл шар Цамба юм шуүдээ. Би түүнд ийм догшин сүртэй хоч өгсөн боловч хүнд хэлдэггүй байлаа. Хурдан морь уяхад нь би түүнд туслалцсан юм. Тэгэхэд над шиг жулдрай амьтан салхин зээрд, цахилгаан хээр гэх мэт үлгэр домгийн нэртэй тэр сүрхий хүлэг морьдыг нь үдшийн чийг буусан хойно хээр аваачиж, идэшлүүлэх, өглөөүүрээр чилээгий нь гаргах, ӨДОР услах зэрэг хар бор ажил хийхээс өөр ямар тус хүргэх билээ.

Шар Цамба гэгч гуч эргэм настай, ирвэснийх шиг жоот-гор шар нүдтэй, буржгар хүрэн үстэй, дундуураа ховилт-сон урт эрүүтэй бөгөөд майгавтар богинохон хөлөөбат гишгиж, нударгаа үргэлж зангидаж явдаг хүн. Шар нүд нь урин зөөлөн харцтай байхыг би ер үзээгүй. Нусгай жаалууд бол түүний харцнаас айж хулганан, мөрөөхавчиж, модон өмд өмссөн юм шиг хөдлөхгүй болно. Цамба адуу мал, алт мөнгөөр баян бөгөөд морь арилжих дон туссан хүн. Хавар ногоо цухуйнгуут хэдэн морь хэлхэж, сайн эмээл тохож сайхан хувцас өмсөөд л хуй салхи мэт арилж өгнө. Тэгээд Хэрлэн, Баян-Улаан, Гал шар, эсвэл бүр Дариганга хүртэл доншуучлаад ид зун болсон хойно сайн сайн морьдыг хатирч жороо, өнгө зүсээр нь ижилсүүлж хөтлөөд, уулын бэлээр тоос татуулж уртын дуу уянгалуулсаар буцаж ирнэ. Шар Цамбын ид хав ийм л байлаа. Манай нутгийнхны зарим нь түүнийг цагаан омогтой, хийморьтой, сайн эр гэх боловч олонхи нь онгиргон сагсуу, олиггүй хүн гэлцдэг билээ.