Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Сэнгийн Эрдэнэ
Хэвлэлийн газар: Сонор records
ISBN: 9789996236044
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 277
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 210x135x15 мм
Жин: 352.0 гр

Өдрийн од

Онлайн дэлгүүрийн үнэ

14,550 ₮

-3%
Хэмнэлт: 450 ₮
Үндсэн үнэ

15,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Сэнгийн Эрдэнэ
Хэвлэлийн газар: Сонор records
ISBN: 9789996236044
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 277
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 210x135x15 мм
Жин: 352.0 гр

Номын тухай

ӨДРИИН ОД

Цагаанхүү цэрэгт татагдах тэр зунаа сая нэг эр хүн болж яваагийн шидийг гаргажээ. Хориод нас хүрсэн атал багын хэвшсэн бүрэг томоотой зан гээгдэж өгөхгүйгээс эр хүний ёсоор хааяахан түрэмгий авир гаргаж тэсгэлгүйтэн эмс охидоор эрээ цээргүй оролдох зэргээс зайцуулан, түүнээс болж нөхдийн өмнөтун урагшгүй болхи эр болон үзэгдэхүйд хүрчээ. Цагаанхүүүүнд баахан гутрах боловч нутгийн залуучуудаас ялгарах нэг зүйлээрээ сэтгэл бяцхан өегшинө. Юу гэвэл: Багаасаа ном бичигт нилээд зүгээр. Адаглаад л өргөдөл захидал бичээд өгөөч гэж бусдыг царайчилж суухааргүй. Өнгөн дээрээ болхи дорой эрийн байдал үзүүлэхгүйг хичээвч дотроо сэтгэл нэг л дундуур явна. Цог золбоотой буюу омог танхай хөвгүүдэд эрхбиш атаархана.

Халх голын байлдааны урьд жилийн зун юмсан. Онон Хэрлэнгийн завсар нутаг гангийн улаан униар татаж байлаа. Ер нь цагийн байдал хэцүүхэн, дайн дажны сураг чимээ энд тэндээс дуулдаж байсан тэр жил амьтны сэтгэл түгшүүртэй, элдэв муу юм зөгнөсөн цуу дам үг дэлгэрч байв.

Цагаанхүү, бэрх халуун нэгэн өдөр билчээрээс морь барьж унаад харьж явлаа. Цэрэг татах нь гэж сонсдонгуут эцэг нь хаширлаж одооноос сайн морио барьж шавхрааж бай гэж захирсан ёсоор явж байгаа нь энэ. Халуунаас хул-жиж уулын хэц хяр дамжин ой мод захлан гарсан адуу олдож өгөхгүй өдөржин зовоосны эцэст арайхийн олж талд буулган шивээ хороонд хашиж оруулаад ардаг тарган морь бугуйлдан ноцолдож цангаж ядарсан гэдэг тоймгүй. Халуун зуны эдэлгээнд шарлаж гундсан морио адуунд тавьж зөөлөн хатираатай алсын унаанд хэрэглэхэд биед зөөлөн, бас ч ойрхон зуурын үсэргээнд хүний хойно орохооргүй хангал борыгоо барьж унаад хээр талд ганцаараа бодол болон явлаа. Цагаанхүүгийн хувьд цэрэгт явна гэдэг бөөн таавар ажээ.