![](/skin/new/img/logo.png)
Орчуулагч: | Д.Оюун |
ISBN: | 9789992954825 |
Хэвлэсэн он: | 2012 |
Хуудасны тоо: | 278 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 204x288 мм |
Орчуулагч: | Д.Оюун |
ISBN: | 9789992954825 |
Хэвлэсэн он: | 2012 |
Хуудасны тоо: | 278 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 204x288 мм |
"Ханз унших, бичих арга зуй" хэмээх хятад хэл эхлэн суралцагсдад зориулж буй энэхүү сурах бичиг нийт 55 хичээлээс бүрдэж байгаа бөгөөд хичээл бүрт ханзны тайлбар, шинэ ханзны хүснэгт, унших дасгал, дасгал ажлууд, шинэ үгийг багтааж товч тайлбар оруулав. Сурах бичгийн эхний 30 хичээл нь шинэ ханзыг бичлэгийн дэс дараагаар нь цэвэр, сайхан бичих нэмэлт хүснэгт бүхий болно. Хичээл тус бүр бүтцийн хувьд дараах хэсгүүдэд хуваагдсан болно. Үүнд: Ханзны тайлбар хэсэгт: Хятад хэл сурч буй гадаад хүмүүст тулгардаг гол бэрхшээл бол ханз үсгийг бичих явдал юм.Бид суралцагсдын энэхүү бэрхшээлийг давахад туслах зорилгоор ханз үсгийг бичих дүрэм, ханзны зурлага, бичих дараалал, ханзны бүтэц, бүрэлдэхүүн, хажуугийн бичлэг буюу түлхүүр үсгийн тухай танилцуулна. Гол зорилго нь Ханз үсгийн зурлагуудыг дууриалган бичихэд биш, харин ханз үсгийн бүтэц, түүнийг хэрхэн бичих зарчмыг таньж мэдэх, суралцуулах явдлыг чухалд үзсэнд оршино. Суралцагч эхлээд "Юуг", "Хэрхэн яаж" гэдгийг мэдэх шаардлагатай бөгөөд үүнд үндэслэн ханз үсгүүдийг ой ухаандаа багтаан учрыг нь олоход суралцах болно. Ханз үсгийг ингэж ерөнхийд нь товч танилцуулсны дараагаар зурлагуудыг бичих арга, нэг ханзанд ордог зурлага тус бүрийн дэс дараалал, ханзны бүрдэл хэсгүүд болон өөр хоорондоо бүтцийн ялгаатай болохыг тайлбарлах бөгөөд эцэст нь түлхүүр үсэг болон зурлагуудыг Хятад хэлний толь бичгээс хэрхэн хайх аргыг заах юм. Шинэ ханзны хүснэгт: Энэ хэсэгт ханз тус бүрийн зурлагын дэс дарааллыг хүснэгтээр тодорхой харуулсан бөгөөд суралцагч бичигдсэн дарааллын дагуу үсгээ бичиж сурах шаардлагатай. Зарим нэг түгээмэл хэрэглэгддэг болон бичихэд төвөгтэй ханз үсгүүдийг дараагийн түвшинд сурах нь зохистой тул төвөгтэй болоод ховор хэрэглэгддэг ханз үсгүүдийг энэ сурах бичигт оруулаагүй болно. Унших дасгалын хэсэг: Энэ хэсэг нь: 1) хэвшмэл хэллэг болон зарим үгийн хэрэглээг үзүүлсэн өгүүлбэрүүд болон тайлбарууд, 2) текстүүд болон өгүүллэгүүдийг тус тус багтаасан хоёр дэд бүлгээс бүрдэж байгаа болно. Дасгал ажлууд: Энэ хэсгийн гол зорилго нь суралцагсдад ханз үсгийг бичих дүрмийг сайн хэрэглэж сурахад тус дэм үзүүлэхээс гадна ялгаатай талуудыг илүү сайн мэдэж ойлгох, ижил дуудлагаараа хялбархан будилуулдаг үсгүүдийг ялгаж сурахад оршино. Шинэ үг: Тухайн хичээлд үзэх шинэ үгүүд болон оноосон нэрийг оруулсан болно. Эдгээр товч тайлбар хэсгүүд таныг хятад хэл сурах, ханзыг зөв уншиж бичиж сурах, ерөөс хятад хэл, бичигт сайтар суралцахад гус дэм үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.