Онлайн дэлгүүрийн үнэ
4,850 ₮
-3%
Хэмнэлт: 150 ₮
Үндсэн үнэ
5,000 ₮
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
ISBN: |
|
Хэвлэсэн он: |
2011 |
Хуудасны тоо: |
132 |
Номын хавтас: |
Зөөлөн |
Номын хэмжээ: |
138x202 мм |
Номын тухай
Монгол ардын аман зохиол нь олон төрөл зүйлээс бүрддэг. Зүйр цэцэн үг, дуу, оньсого, шившлэг, үлгэр домог, тууль, ерөөл магтаал гэх мэт. Ерөөл гэдэг нь ард түмний аж байдал, ажил хөдөлмөрийн янз бүрийн үзэгдлийг тусган магтаж, ирээдүйн сайн сайхныг зөгнөсөн утгаар зохиогдож, иргэний ба олон нийтийн баяр ёслолын үед хэлдэг зан үйлийн холбогдолтой тусгай хэлбэртэй уран шүлэг юм. Ерөөлийг билэг дэмбэрэлийн үгс, ерөөл гэж ангилж үздэг. Магтаал гэдэг бол тусгай дүрслэгдхүүний сайн сайхан шинжийг тоочин дүрсэлж бахархан сайшаах утгыг илэрхийлсэн шүлгийг хэлнэ.
Магтаалыг сэдэв агуулгын хувьд
1 Зан үйлийн магтаал
2. Уул усны магтаал
3 Аж байдлын магтаал гэж ангилж үзэж болно.
Мөн төрөлд наадмын холбогдолтой бөх, морины цол, нум сумны магтаалууд багтана.
Энэ товхимолд шүтээн уул усны магтаал, зарим олдоц овордсон магтаал ерөөлийг уншигч олондоо өргөн барьж байна.
Монгол зон олон минь магтаал ерөөлд өгүүлсэн чиг амьдрал чинь тэгш дүүрэн, санаа сэтгэл тайван байж, мэлмий тунгалаг өлмий бат жаргаарай гэж ерөөе.