Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: MMJ
ISBN: 8658000675319
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 113
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 220x290 мм
Жин: 284.0 гр

Mining Mongolian Journal

Зохиолч: MMJ ISBN: 8658000675319
Онлайн дэлгүүрийн үнэ

0 ₮

-3%
Хэмнэлт: 0 ₮
Үндсэн үнэ

0 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Ажлын хоёр хоногт хүргэгдэх болохыг анхаарна уу.
Улаанбаатар хотод 19,000₮-с дээш захиалга үнэгүй.
Номын тухай

 

Tne Mongolian Journal-ийн шинэ оны эхний дугаар Таны өмнө байна. Ашигт малтмалын тухай хуулийн төслийн талаарх олон талын байр суурийг бид энэхүү дугаартаа нийтэллээ.

•       Геологи, уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлого хэрхэн шинэчлэгдэх,

•       Стратегийн ач холбогдолтой салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуультай хэрхэн уялдах,

•       Тусгай зөвшөөрөл олгох нөхцөл, шаардлага,

•       Орон нутгийн засаг захиргааны эрх мэдэл,

•       Улсын нөөц болон тусгай хэрэгцээнд авах үндэслэлүүд,

•       Нөөц ашигласны төлбөр тогтоох зарчим,

•       Стратегийн ач холбогдолтой ордыг ашиглах зарчим,

•       Төрийн оролцоо,

•       Нөхөн сэргээлт, уурхайн хаалтын шаардлагууд зэрэг үндсэн сэдвийн хүрээнд мэргэжилтэн, судлаач, хуульчдын байр суурийг нэгтгэн хүргэж байна.

Монгол улс байгалийн баялгаа ашиглах эрх зүйн шинэ харилцаанд дэвшин орох гэж байна. Төслийн хэлэлцүүлэг ид өрнөж буй энэ үед Хууль санаачлагч-Уул уурхайн компаниуд-Олон нийтийн дунд харилцан мэдээлэл солилцох, нэгдсэн ойлголтод хүрэх нэгээхэн гүүр болох буй за хэмээн сэтгүүлийн төрөлжсөн дугаараа Танд толилуулав. Уншигч Таны санал ч бас манай хэлэлцүүлэгт үнэ цэнтэй байх болно.

2013 оны шинэ дугаартаа энэ онд дотоодод болон гадаадад зохион байгуулагдах уул уурхайн төрөлжсөн, мөн хөрөнгө оруулагчдын хурал, уулзалт, үзэсгэлэнгийн тухай дэлгэрэнгүй танилцуулгыг нийтэллээ. Эдгээр хурал, уулзалтууд дээрTne Mongolian Mining Journal хэвлэлийн түншээр ажилладаг уламжлалтай.

Зах зээл сэргэж, Монголын шийдвэр гаргагчид уул уурхайн салбараа дэмжсэн жил болоосой хэмээн оны босгон дээр сайны ерөөлийг бэлгэдьө. Эдийн засгийн тулгуур болсон уул уурхайн салбарт төрийн тогтвортой бодлого ус агаар лугаа үгүйлэгдсээр байна. 

Л.Болормаа