Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Амуулай
ISBN: 8658000710713
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 60
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 220x290 мм
Жин: 450.0 гр

Sweet AMUKA

Зохиолч: Амуулай ISBN: 8658000710713
Онлайн дэлгүүрийн үнэ

1,930 ₮

-3%
Хэмнэлт: 60 ₮
Үндсэн үнэ

1,990 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Ажлын 1-7 өдөрт хүргэгдэх болохыг анхаарна уу.
Номын тухай

Юуны өмнө "Энэ цагйн згэл баатар" болсонд баяр хургэе. "Монгол хүн цээж бодолтын дэлхийн аварга боллоо" гэдзг мэдээлэл яах аргагуй арванхоёр оны дагуулж ирсэн сайхан мэдээнүүдийн нэг байсан шүү?

Ингэж хэлсэнд тань их баярлалаа. Олон түмний хайр хүндэтгэлийн илэрхийлэл болсон энэ хүндтэй шагналыг хүлээж авсандаа баяртай байна. Үнэхзэр санаанд оромгүй шагнал боллоо.

Ээж, эгч хоёр тань чамайг Оюуны спорттой нөхөрлүүлсэн гэж сонссон. Сонирхолтой нь, чамайг РС-нээс хөндийрүүлэх гэж сургалтанд бүртгүүлсэн гэсэн. Тийм үү?Тиймээ, Ээж, эгч хоёр маань намайг Монголын оюун ухааны академийн Ой тогтоолтын нэг сарын цогц сургалтад суулгахаар бүртгүүлсэн юм. Ер нь бол би бусад оюутан залуусын нэгэн адил зуныхаа амралтаар өөрийгөө хөгжуүлэх чиглэлийн сургалтуудыг хайж эхэлсэн байсан. Яг тэр үед ээж, эгч хоёр маань "Чи энэ сургалтанд эхлээд явчих юм бол цаашид хэлний болон бусад сургалтуудад явахад илүү хялбар юм биш үү" гэж зөвлөсөн. Үнэхээр ч тийм байсан. Аливаа зүйлийг богино хугацаанд хурдан суралцахын тулд эхний ээлжинд ой тогтоолтоор хичээллэх нь зөв гэдгийг өөр дээрээ мэдэрсэн. "Суралцахад суралцах ёстой" гэж Хатанбаатар багшийн маань хэлсэн үг байдаг.РС-ний тухайд хичээлийнхээ хажуугаар тоглочихдог байсан. Би ШУТИС-ийн Холбоо, мэдээлэл, технологийн сургуульд сурдаг. Миний сурч байгаа мэргэжил 1Т чиглэлийнх учраас компьютер талдаа илуү ойр. Гэхдээ миний хувьд кибер спорт талаас нь биш тоглоом талдаа илуү их цагаа үрдэг байснаа бодохоор одоо харамсдаг. РС байнгатоглоод байх зүйл биш. Сөрөгүр дагавартай гэдгийг одоо хуүхдүуд, дүү нартаа хэлдэг. Надтай хамт тоглодог байсан хүүхдүүд маань ч одоо манай сургалтыг их сонирхдог.

Тэгэхээр тун зөв зам руу чамайг чиглүүлжзэ. Ер нь багадаа ямар хүүхэд байв. Тооны хичэзлдээ хэр сонирхолтой байсан бэ? Би багадаа хэл талын хичээлээс илүү тооны хичээлдээ дуртай байсан. Гэхдээ надад гоц гойд зүйл байгаагүй. Энгийн нэг сурагч байсан. Их сургуульд ч гэсэн энгийн нэг оюутан байсан. Харин Ой тогтоолтын сарын цогц сургалт надад их зүйлийг нээж өгсөн. Ерөөсөө сургалт эхний өдрөөсөө л маш сонирхолтой байсан. Юмыг системтэйгээр тогтооно гэдэг ямар хөгжилтэй, ямар хялбархан болохыг эхний өдрөөсөө л мэдрээд эхэлсэн. Эхлээд мянга, мянган тооны цифр, маш их хэмжээний мэдээллийг цээжлээд байгаа хүмуүсийг гайхаж, цаанаасаа л төрчихсөн хүмүүс байх, тэрнээс боломжгүй зүйл гэж бодох тохиолдол байсан. Гэхдээ сургалт маань эхний өдрөөсөө л үр дүнгээ өгсөн.