Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Д. Болормаа
ISBN: 9789996258817
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 170
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 170x215 мм
Жин: 250.0 гр

Монгол уран зохиол дахь цохолборлон бинтлэх арга

Зохиолч: Д. Болормаа ISBN: 9789996258817
Онлайн дэлгүүрийн үнэ

16,975 ₮

-3%
Хэмнэлт: 525 ₮
Үндсэн үнэ

17,500 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Д. Болормаа
ISBN: 9789996258817
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 170
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 170x215 мм
Жин: 250.0 гр

Номын тухай

Уншигч Танаа Монголын уран зохиол судлалын нэгэн цоо шинэ бүтээлийг өргөн барьж байна. Доржсүрэнгийн Болормаа доктор (РЬ.Б)-ын "Монголын уран зохиол дахь цохолборлон бинтлэх арга" хэмээх энэ бүтээл бол манай өнөөцагийн уран зохиол судлалд гарч буй шинэ үзэгдэл, шинэ хандлага болж байгаагаараа онцлог юм. Цохолборлон бинтлэх буюу цохолборын арга нь Дорно дахины уран зохиолд ялангуяа Хятадын уран зохиолд эртнээс инагш төлөвшин тогтсон өвөрмөц арга боловч хөрш зэргэлдээх болон бүс нутгийн уран зохиолд ч өөрийн гэсэн хэлбэр төрхийг олж, зохих байраа эзэлсээр ирсэн юм. Энэ нь Энэтхэгийн жаазалсан үлгэр туульс, Араб дахины "Мянга нэг шөнийн үлгэр" зэргээс тодорхой харагддаг. Монголын уран зохиолын хувьд ч цохолборын арга нь нэлээд эртнээс буюу ХIII-ХIV зууны үеэс эхлэл сууриа тавьж, XVIII зууны үеэс төлөвшин тогтсоныг Д.Болормаагийн энэхүүсудалгаанд олон талаас нь баттай нутлан харуулж чадсанд эрдэм шинжилгээний ач холбогдол нь оршиж байнам.

Манай шинэ цагийн уран зохиол судлаачид энэхүүаргын талаар мэр сэр дурдсан байдаг. Энэ нь Ц.Дамдинсүрэн, Д.Цэрэнсодном, Д.Цагаан, Х.Лувсанбалдан, Д.Дашдорж, Г.Жамсранжав, С.Хөвсгөл нарын бүтээлээс харагддаг. Гэвч Болормаа эрдэмтэн шиг ийнхүүтал талаас нь бүрэн судалсан бүтээл байхгүй байсан юм.

Энэхүү судалгаанд цохолборлон бинтлэх арга гэгч чухам юу болохыг Монголын түүх-уран зохиолын дурсгалт бичгүүдийн жишээн дээр тухайлбал Раашпунцагийн "Дай Юань улсын Болор эрих" хийгээд Инжаннашийн "Их Юань улсын мандсан төрийн Хөх судар" роман зэрэг олон бүтээл дээр авч үзсэн юм. Орчин үеийн уран зохиолын зарим бүтээлд ч цохолборын элемент оршсоор байгааг тодорхой бүтээлүүдээр гэрч татан судалсан нь энэхүүажлын бас нэгэн шинэлэг тал болой. Үүнд Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ч.Лодойдамба, Д.Маам зэрэг зохиолчдын тодорхой бүтээлийн доторх цохолборын зүйлсийг судалж, олон сонирхолтой дүгнэлт гаргасан байна.

Д.Болормаагийн энэхүү бүтээлд буй тусгайлан дурдах ёстой нэг шинэ зүйлийн талаар хэдэн үг хэлье. Энэ бол Өрнө дахины уран зохиол дахь цохолборын аргын асуудлыг авч үзсэн нь юм. Эрдэмтэн Д.Болормаагийн эртний Грекийн жүжгийн зохиол дахь ремаркаас эхлээд бусад оруулбарууд, эхлэл төгсгөлийн үг, уянгын халил, зохиогчийн үг, тайлбар, зориулалт, эшлэл үг, оруулга туурь, өгүүлэгчийн үг зэргийг эрт өдгөөгийн Европын уран зохиолын тодорхой тодорхой бүтээлүүд дээр авч үзсэн нь дэлхий дахины уран зохиол судлалын хэлхээ холбоо, харилцан нөлөөлөл, хамаарлыг авч үзэхэд үнэнхүүшинэлэг оновчтой судалгаа болжээ. Өрнөдахины уран зохиол судлалд цохолборын зүйлсийг өгүүлэмжийн гаднах зүйлс (элемент), өгүүлэмжид үл хамаарах зүйлс (элемент) гэх зэргээр нэрлэж ирсэн уламжлал байна. Ингэж л Өрнө, Дорнын уран зохиолын ижил төстэй зүйлсийг харьцуулан авч үзсэн нь яах аргагүй шинэ судалгааны нэгэн үүд хаалгыг нээж буй үнэ цэнтэй бүтээл болсныг зориуд давтан тэмдэглэе.

Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид, багш, оюутнууд, уран зохиолын онол түүхийн ерөнхий болон тухайлсан асуудлыг сонирхдог нийт уншигч Та бүхэн миний шавь Д.Болормаа эрдэмтний энэхүүбүх талаараа шинэлэг судалгааг найртайгаар хүлээн авна гэдэгт бат итгэж энэ хэдэн мөрийг тэрлэбэй. Шавьдаа эрдэм судлалын ажилд нь хамгийн их амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе!

Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,

Доктор (8с.Б), профессор, зохиолч, сэтгүүлч С.ЛОЧИН

2012.5.12