
Зохиолч: | А.С. Пушкин |
Хэвлэлийн газар: | Мирном хэвлэлийн газар |
ISBN: | 9789919508531 |
Хэвлэсэн он: | 2020 |
Хуудасны тоо: | 321 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 200x135x10 мм |
Зохиолч: | А.С. Пушкин |
Хэвлэлийн газар: | Мирном хэвлэлийн газар |
ISBN: | 9789919508531 |
Хэвлэсэн он: | 2020 |
Хуудасны тоо: | 321 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 200x135x10 мм |
А.С.Пушкины “Ахмадын охин” эмхэтгэлд үйл явдал нь хөдөө тосгонд болдог “Талийгаач Иван Петрович Белкиний туужууд” гол байр суурь эзэлдэг. “Шуурга”, “Тариачин авхай” туужуудад хоорондоо дайсагнасан гэр бүлийнхний эмгэнэлт харилцаа, хайр сэтгэлийн явдлуудыг өгүүлдэг бол “Буудалцсан нь” –д нэгэн халз тулааны зургаан жилийн түүхийг өгүүлдэг. Харин готын маягийн “Авсчин”-д Адриан Прохоров зохиол дээр нэгэн таагүйхэн ярианы дараа түүний авсанд оршуулагдсан улс найрлахаар ирдэг тухай гарна. “Өртөөний бошго” туужид Оросын уран зохиол дахь анхны “жижигхэн хүн” Самсон Выриний охиныг явуулын нэгэн торгон цэрэг хулгайлан авч одсон тухай өгүүлнэ.
Мөн энэ эмхэтгэлд “Дубровский”, “Ахмадын охин”, “Их Петрийн негр” гэсэн гурван зохиол багтжээ. Эхнийхэд нь шунахай газрын эзэн Кирил Троекуровоос өшөөгөө авч байгаа тайжийн хүүгийн тухай өгүүлдэг. Харин нөгөө хоёр зохиолд нь Их Петрийн аугаа их өөрчлөн байгуулалтын үеийг харуулна. Нэгэнд нь тэр өөрчлөлтөд А.С.Пушкины өвөг Петр хаанд үнэнч негр Абрам Ганнибалын тухай, харин нөгөөд нь Емельян Пугачевыг нэг удаа аварсан газрын эзэн Петр Гринев Пугачевын түүхт бослогын тухай өгүүлж байгаагаар гардаг.