Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Орчуулагч: Б. Гэрлээ
Хэвлэлийн газар: Нэпко хэвлэлийн газар
ISBN: 9789997399038
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 159
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 230x185x15 мм
Жин: 448.0 гр

Эдийн засгийн ухаан 30 секундэд: Эдийн засгийн ухааны 50 сонгодог ойлголтыг хагас минутад багтаасан тайлбар

Зохиолч: ISBN: 9789997399038
Онлайн дэлгүүрийн үнэ

19,400 ₮

-3%
Хэмнэлт: 600 ₮
Үндсэн үнэ

20,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Орчуулагч: Б. Гэрлээ
Хэвлэлийн газар: Нэпко хэвлэлийн газар
ISBN: 9789997399038
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 159
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 230x185x15 мм
Жин: 448.0 гр

Номын тухай

 

Эдийн засгийн ухаан нь нийгмийн шинжлэх ухааны физик байхыг хүсдэг. Физикчид атомын дотоод элементээс авахуулаад тэнгэр эрхсийн биетүүд хүртэл байгалийн үндсэн хүчин зүйлсээр тодорхойлогддог болохыг судалдаг. Тэгвэл эдийн засагчид нийгмийн үндсэн хүчин зүйлсээр талхны үнээс авахуулаад АНУ ба Зимбаб улсуудын баялаг яагаад ялгаатай байдгийг судалдаг.

Энэхүү номын үндсэн санаа нь хэдийгээр эдийн засагчид амжилтанд хүрч байгаа боловч эдийн засгийн ухаан хэзээ ч физик болохгүйд оршино. Сүүлийн хоёр зууны турш эдийн засагчид зах зээл хэрхэн ажилладаг хийгээд заримдаа бүтэлгүйддэг, хэрэглэгчид, ажиллагсад, пүүсүүд болон улстөрчид яаж шийдвэр гаргадаг, яагаад эдийн засаг өсдөг эсвэл уналтанд ордгийг тайлбарласан дараагийн хуудсуудад өгүүлэх олон онол бий.

Байгалийн эд хэсэг, гариг эрхэстэй харьцуулахад хүний үйлдлийг урьдчилан харах боломж илүү бага түл эдгээр онолууд бас хэмжээ хязгаартай. Эдийн засаг бол төвөгтэй (экосистем гэдэгтэй адил) учраас түүний талаарх бидний ойлголт дутах нь бий; 80 жилийн хугацаанд тохиосон хамгийн хурц санхүү, эдийн засгийн хямралыг бүгдээрээ шахууүрьдчилан харж чадаагүй нь харамсмаар боловч үүний төгс жишээ гэлтэй.

Тийм учраас эдийн засгийн шинжлэх ухаан нь дуусаагүй бүтээл бололтой; яваандаа физик гэхээс илүү биологитой тестэй болж ч магадгүй. Гэвч эдийн засаг бол зөвхөн шинжлэх ухаан төдий бишээ. Дэлхий хэрхэн ажилладаг талаарх бидний мэдлэг цаашлаад ер нь дэлхий яаж ажиллах ёстойг ойлгоход нөлөөлсөн гэж намайг оролцуулаад олон эдийн засагчид итгэдэг, Ингэж эдийн засгийн шинжлэх ухааны онол сайн сайхан нийгмийн тухай улс төрийн онол руу нэвчиж байгаа юм.

Шинжлэх ухааны хийгээд улс төрийн онол хоёул аугаа нөлөөтэй байж чадна. Жон Мэйнард Кэйнсийн хэлсэнчлэн "эдийн засагчид, улс төрийн гүн ухаантнуудын гаргасан санаа нь зөв байх үедээ болон бүруу байх үедээ аль алинд нь энгийн ойлголтоос хүчирхэг байдаг. Үнэндээ дэлхийг зарим жижиг зүйлс удирддаг. Өөрийгөө аливаа оюуны нөлөөллөөс чөлөөлөгдсөн гэдэгт итгэх жирийн хүн талийгч болсон зарим эдийн засагчдын боол байх нь олонтаа."