Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Б. Гэрлээ
Хэвлэлийн газар: Нэпко хэвлэлийн газар
ISBN: 9789997399083
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 159
Номын хавтас: Зөөлөн, супер
Номын хэмжээ: 230x185x15 мм
Жин: 448.0 гр

Философи 30 секундэд: Философийн сэтгэлгээний 50 сонгодог ойлголтыг хагас минутад багтаасан тайлбар

Зохиолч: Б. Гэрлээ ISBN: 9789997399083
Онлайн дэлгүүрийн үнэ

19,400 ₮

-3%
Хэмнэлт: 600 ₮
Үндсэн үнэ

20,000 ₮

Хавтас: Зөөлөн, супер
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Б. Гэрлээ
Хэвлэлийн газар: Нэпко хэвлэлийн газар
ISBN: 9789997399083
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 159
Номын хавтас: Зөөлөн, супер
Номын хэмжээ: 230x185x15 мм
Жин: 448.0 гр

Номын тухай

Философи нь асуулт тавьж, хариу өгөх замаар аливаа зүйлийн угт тултал мэдэхийг хичээнэ. Шинжлэх үхааны бүр гүнд "Шинжлэх ухааны зорилго юу вэ?", "Шинжлэх ухааны арга гэж юу вэ, тэр нь хэрхэн амжилт олдог вэ?", "Шинжлэх ухааны хууль гэж юу вэ?", "Цаг хугацаа гэж юу вэ?" гэх мэт асуулт байдаг. Эрдэмтэд эдгээр гүний асуултыг авч үзээд зогсохгүй, шинжлэх ухааныг өөрийг нь авч үзэхийн тулд байнга ажиллана. Мөн тодорхой зүйлсийг орхиж, далд утгыг нээснээрээ оршин тогтнохуйгаа хангах явдал ч бий. Юмс, үзэгдлийн гүнд байдаг асуудлын талаар эргэцүүлж, шинжлэх ухааны үндсийн тухай системт тайлбарыг хөгжүүлснээр "шинжлэх ухааны философи" үүсдэг.

Ёс зүй, урлаг, шашин, математик, сэтгэл зүй, хэлний асуудлыг ч авч үздэг салбар бас бий. Аливаа судалгаа, оюуны үйл ажиллагаа нь юмс үзэгдлийн үндсэнд хүрэхийг хичээнэ. Философийн хамгийн ерөнхий салбар бол онтологи (юу оршин буйг авч үздэг онол [манайд хааяа "ахуйн тухай сургаал" гэж орчуулдаг. Орч.]), эпистемологи (оршин буй зүйлсийн талаар бид хэр зэрэг их зүйл мэдэж чадах тухай онол [танин мэдэхүйн онол]), этик (юуг хийж болох тухай сургаал [ёс зүй]) юм.

Философичид хамгийн багаар бодоход 2500 жилийн турш гүний асуудлуудаар бясалгаж, эргэцүүлсээр иржээ. Энэ үйл явц Сократ, Платон, Аристотэл гээд Герегийн аугаа философичдоос эхлээд, ихэнх (гэхдээ бүгд биш) философичид нь Их сургуулийн профессор болсон өнөө үед хүрч ирэө. Философи нь үеэс үед философичдын хоорондын маргаан, мэтгэлцээний маягтай явж ирсэн юм. Жишээ нь, герегчүүд "Мэдлэг гэж юу вэ?" гэсэн асуултыг эхлэн тавьж, дундад зууны философичид үүнд нь хариу өгч, энэ хариуны талаар Дэкарт, Лайбниц, Хюм зэрэг XVII, XVIII зууны философичид маргаж, санаа оноо нэмсээр иржээ. Өнөө үед философичид энэ асуудлаар, нэг талаар философийн түүхэнд хандаж, негөе талаар өөрсдийнхөө хэлж 5уй зүйлийг авч үздэг. Энд янз бүрийн асуудал, байр суурь, парадокс бий болдог нь энэ номоос харагдах болно.