Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Пол Парсонс
Орчуулагч: Б. Гэрлээ
Хэвлэлийн газар: Нэпко хэвлэлийн газар
ISBN: 9789997399076
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 159
Номын хавтас: Зөөлөн, супер
Номын хэмжээ: 230x185x15 мм
Жин: 448.0 гр

Шинжлэх ухаан 30 секундэд: Шинжлэх ухааны 50 сонгодог ойлголтыг хагас минутад багтаасан тайлбар

Зохиолч: Пол Парсонс ISBN: 9789997399076
Онлайн дэлгүүрийн үнэ

19,400 ₮

-3%
Хэмнэлт: 600 ₮
Үндсэн үнэ

20,000 ₮

Хавтас: Зөөлөн, супер
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Пол Парсонс
Орчуулагч: Б. Гэрлээ
Хэвлэлийн газар: Нэпко хэвлэлийн газар
ISBN: 9789997399076
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 159
Номын хавтас: Зөөлөн, супер
Номын хэмжээ: 230x185x15 мм
Жин: 448.0 гр

Номын тухай

Манай ертөнц танин мэдэгдэх тусмаа илүү битүүлэг, илүү нарийн болж байна. Мэдээллийн "хэт ачаалал"-аас улбаалан шинжлэх ухааны дэвшил, ер нь нийгэм өөрөө удахгүй мухардалд орно хэмээн зарим нэг гутранги хүмүүс хэлдэг. Гэхдээ энэ тухай түгших дорвитой шалтгаан алга. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр шинэ систем, зүй тогтол нээгдсээр байна. Ямар ч холбоо хамааралгүй мэт санагдах бодит зүйлс улам бүр багасан эмхлэгдэхэд шинжлэх ухааны ололт түлхэц болж байна. Исаак Ньютоны ачаар алимнаас эхлээд сансрын хөлөг хүрэх бүхнийг дэлхий татахыг ойлгосон болохоор унах алим бүрийг хэмжээд байх зайлшгүй шаардлагагүй болсон.

Манай ертенцийг бүтээгч энгийн бөөмс, атомуудын шинж чанарыг бид ойлгож, тооцоолж чадна. Атомыг захирах хууль, хүчнүүд нь түгээмэл: дэлхий дээр ч, алс холын од эрхэс дээр ч, ер нь хаа ч атомууд адилхан шинж чанар үзүүлдэг. Радио хүлээн авагчаас эхлээд пуужин хүртэлх орчин үеийн механизмийг инженерүүд хийж чаддаг болтол атомын үндсэн чанар, үзэгдлүүдийг бид хангалттай гүн судалсан. Дэлхийн тухай бидний ойлголт нэгтгэн дүгнэсэн аугаа үзэл баримтлалын нөлөөгөер өөрчлөгдөж ирсэн. Эх газрын нүүлтийн онол гэхэдл геологи, экологийн цөөнгүй загваруудыг нэгтгэхэд тусалсан. Чарлз Дарвины суу билгийн нотолгоо болох байгалийн шалгарлаар явагдах хувьслын онол нь манай гариг дээрх амьд бүхэн нэг үндэстэйг нээсэн. Тухайн хувь хүмүүсийн амьдрал ямар байхаас үлхамааран бидний ертөнц ямар ч эмх замбараагүй, зүй тогтолгүй юм биш. Хорвоо дэлхийд олон загвар оршдог. Хүмүүсийн зан араншин, хотуудын өсөлт хегжил, халдварт өвчний тархалтаас эхлээд компыотерийн бичил схем мэтийн технологийн дэвшил хүрэх бүхэнд загвар л нэвчсэн байгаа.

Эдгээр хууль, загвар нь шинжлэх ухааны аугаа амжилтууд. Авьяас, зарим тохиолдолд аугаа суу билэг эдгээрийг нээхэд хүргэсэн. Гэвч мөн чанарыг нь одоо ойлгоход тийм ч хэцүү биш ээ. Бид хөгжим зохиож, эсвэл бүр тоглож чадахгүй ч үнэлж дүгнэдэг шиг шинжлэх ухааны үзэл баримтлалыг ойлгож, үнэлж чадна.

Урьд өмнө огт байгаагүйгээр шинжлэх ухаан бидний амьдралд нэвтэрч байна. Эрчим хүч, эрүүл мэнд, байгаль орчин зэрэг улс төрийн олон асуудлыг шийдэхэд шинжлэх ухааны цаад үндэс шаардагдана. Тэгэхээр шинжлэх ухааны хэрэглээ нь хун бүрийг хамрах болжээ. Маш чухал асуудлыг зөвхөн эрдэмтэд шийдэх биш харин нийгмээрээ хэлэлцэн шийдэх нь зүйтэй. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бид шинжлэх ухааны гол онолуудыг "хэрэглэж" сурсан байх зайлшгүй хэрэгтэй. Энэ онолуудын практик ашгаас гадна эдгээр нь манай нийтийн соёлын нэг хэсэг болох ёстой. Шинжлэх ухааны ойлголт, нэршил хэрэглэхгүй энгийн үгээр шинжлэх ухааны гол онолыг 30 секундэд багтаан товч тайлбарлаж болно.