
Зохиолч: | Стивэн Л Тэйлор |
Орчуулагч: | Б. Гэрлээ |
Хэвлэлийн газар: | Нэпко хэвлэлийн газар |
ISBN: | 9789997399052 |
Хэвлэсэн он: | 2016 |
Хуудасны тоо: | 159 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 230x185x15 мм |
Жин: | 448.0 гр |
Зохиолч: | Стивэн Л Тэйлор |
Орчуулагч: | Б. Гэрлээ |
Хэвлэлийн газар: | Нэпко хэвлэлийн газар |
ISBN: | 9789997399052 |
Хэвлэсэн он: | 2016 |
Хуудасны тоо: | 159 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 230x185x15 мм |
Жин: | 448.0 гр |
Аристотэл нэг удаа улс төр судлалыг "гол шинжлэх ухаан" гэсэн нь хаа газрын улс төр судлаачдын талархлыг хулээсэн юм. Гэхдээ тэр мэдээж, хэдхэн багш, эрдэмтдэд хамааруулан, тэднийг магтах гэж ингэж хэлсэн юм биш, харин улс төрийн амьдрал дахь хүмүүсийн хоорондын харилцааг судалбал бараг бусад бүх зүйлийн талаар судлах шаардлага гардаг гэсэн санааг илэрхийлсэн хэрэг. Нэг талаас үзвэл, нарийн ширийн элдэв нэр томьёо, онолыг судлах ёстой мэт болоөч нөгөө талаас, ерөнхийдөө улс төр судлалд багтдаг дараах багц асуудлыг авч үзэх ёстой болдог: дайн ба энх, эрүүгийн хуулийн шударга байдал, татвар, аюулгүй байдлын журамлалт, иргэний эрх ба эрх чөлөө, худалдаа арилжаа, үр хөндөлт, гэр бүл, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ явуулах дүрэм журам (энд цөөн хэдэн асуудлыг тоочлоо) зэрэг. Эдгээр асуудалд та бидний амьдралыгтодорхойлдог гол утга нь байгаа юм. Асуудлыг өөр енцгеөс харъя: хэрэв Өмнөд Солонгосын нэг иргэн Хойд Солонгосттөрсөн бол түүний өдөртутмын амьдрал, материаллаг нөхцөл, хүний эрх, эрх чөлөө гээд бүх зүйл шал өөр байх байлаа. Товчхондоо: ийм байгаа нь улс төрөөс хамааралтай гэсэн үг. Улс төрийн нарийн, ээдрээт байдал, түүнтэй холбоотой нэр томьёог энгийн ойлгомжтой илэрхийлэх нь энэ номын зорилго болно.