Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Люси Мод Монтгомери
Орчуулагч: Т. Амардаваа
Хэвлэлийн газар: Мир ном
ISBN: 978-9919-508-76-0
Хэвлэсэн он: 2022
Хуудасны тоо: 216
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: мм

Авонлейгийн Аня (тансаг хэвлэлт)

Онлайн дэлгүүрийн үнэ

33,950 ₮

-3%
Хэмнэлт: 1,050 ₮
Үндсэн үнэ

35,000 ₮

Хавтас: Хатуу
Шилдэг 100 ном (4)
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Люси Мод Монтгомери
Орчуулагч: Т. Амардаваа
Хэвлэлийн газар: Мир ном
ISBN: 978-9919-508-76-0
Хэвлэсэн он: 2022
Хуудасны тоо: 216
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: мм

Номын тухай

Аня бол хөгжилтэй, мөрөөдөмтгий охин билээ. Тэрбээр өгөөмөр, нинжин сайхан сэтгэлээрээ эргэн тойрныхноо үргэлж гайхшируулдаг тул ууртай, этгээд зантай ноён Харрисон хүртэл түүнд уурлахаа байж Анягийн дотнын найз болдог бол түүний ачаар Лаванда хатагтайн эртний мөрөөдөл биелнэ. Авонлей тосгон хүртэл өөрчлөгдөж, одоо тэнд "Хөгжлийг Дэмжих Нийгэмлэг" ажилладаг болно. Аня их мөрөөдөмтгий охин бөгөөд өөртэйгөө адилхан үзэл бодолтой хүмүүсийг амархан таньдаг. Учир нь хүмүүстэй хамт мөрөөдөж,  ургуулан бодох сонирхолтой шүү дээ. Хүсэл мөрөөдлөө биелүүлнэ гэдэг үнэхээр гайхалтай ба Аня ч тэгж чаддаг нэгэн юм. 

       Хэвлэгдсэн цагаасаа хойш мянга мянган охидын зүрх сэтгэлийг булааж, унших дуртай номоор нь хэдийнээ шалгарсан эл бүтээл өдгөө таны сонголтын өмнө байна. Хүүхдээ сонгодог зохиолд дуртай, номд хайртай нэгэн болгохыг хүсвэл огтхон ч эргэлзэлгүйгээр "Авонлейгийн Аня" номыг аваарай. Учир нь үе тэнгийн нэгнийх нь амьдралын гайхамшигт түүх таны хүүхдийг ертөнцийг шинээр нээх нь дамжиггүй.