Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Л.Энхмэнд
Хэвлэлийн газар: МУИС- Эдийн засгийн сургууль
ISBN: 9769992954593
Хэвлэсэн он: 2014
Хуудасны тоо: 332
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 245x175x20 мм
Жин: 490.0 гр

Няглан бодох бүртгэлийн нэр томьёоны: Англи-Монгол товч тайлбар толь

Зохиолч: Л.Энхмэнд ISBN: 9769992954593
Онлайн дэлгүүрийн үнэ

27,160 ₮

-3%
Хэмнэлт: 840 ₮
Үндсэн үнэ

28,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Л.Энхмэнд
Хэвлэлийн газар: МУИС- Эдийн засгийн сургууль
ISBN: 9769992954593
Хэвлэсэн он: 2014
Хуудасны тоо: 332
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 245x175x20 мм
Жин: 490.0 гр

Номын тухай

Энэхүү тайлбар толь бичигт санхүү, нягтлан бодох бүртгэл, аудитын түгээмэл хэрэглэгддэг 2500 орчим үг хэллэг, нэр томъёоны англи тайлбарын мэргэжлийн орчуулгыг монгол хэл рүү шууд хөрвүүлэн оруулсан байна. Түүнээс гадна НББ-ийн Олон Улсын Стандарт, Улсын Секторын НББ-ийн Олон Улсын Стандарт болон, Аудитын Олон Улсын Стандартын дагуу хэрэглэгдэж байгаа монгол тайлбаруудыг өгснөөрөө өмнө хэвлэгдсэн толь бичгүүдээс онцлог ялгаатай болсон. Тайлбар толийн хувьд дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болох АНУ, Их Британи, Герман, Канад зэрэг улсуудад хэрэглэгдэж буй НББ, аудитын нэр томъёонуудын тайлбар орчуулгыг багтаасан нь санхүү, нягтлан бодох бүртгэл, аудитын ихээхэн ач холбогдол бүхий бүтээл юм. Уг тайлбар толь бичиг нь өмнө нь гаргасан хоёр хэвлэлийн нэр томъёо, үг хэллэгүүдэд илүү мэргэжлийн талаас нь анхаарч орчуулгыг илүү мэргэжлийн түвшинд няхуур хийсэн учраас сайн толь болсон гэж үзэж байна. Толь бичгийн англи нэр томъёо, үг хэллэгийг Dr. Richard M. Vogel /Acting Dean of School of Business, State University of New York at Farmingdale, USA/ болон монгол хэлний мэргэжлийн орчуулгыг Дуламсүрэнгийн Нямаа / PhD, МУИС, ЭЗС-н Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш, МУ-н МНБ/ нар шүүн тунгаасан болно. Түүнчлэн тайлбар толийн арын хуудасны INDEX хэсэгт уг тольд орсон бүх англи толгой үг, хэллэгийг дэс дарааллаар хуудасны дугаартай оруулсан нь хайж буй үг хэллэгээ олоход дөхөмтэй юм. Энэхүү тайлбар толь бичгийг их, дээд сургуулийн НББ-ийн мэргэжлийн ангийн багш, оюутнууд, магистрант, докторант, улсын болон хувийн секторын нягтлан бодогч, аудиторууд, сонирхон судлаачид, мэргэжлийн англи хэлний мэдлэгээ дээшлүүлж орчуулах арга барилд суралцахыг хүссэн бүх хүмүүст зориулагдсан болно.