![](/skin/new/img/logo.png)
Зохиолч: | Л.Энхмэнд |
Хэвлэлийн газар: | МУИС- Эдийн засгийн сургууль |
ISBN: | 9789996223945 |
Хэвлэсэн он: | 2013 |
Хуудасны тоо: | 288 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 245x175x20 мм |
Жин: | 440.0 гр |
Зохиолч: | Л.Энхмэнд |
Хэвлэлийн газар: | МУИС- Эдийн засгийн сургууль |
ISBN: | 9789996223945 |
Хэвлэсэн он: | 2013 |
Хуудасны тоо: | 288 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 245x175x20 мм |
Жин: | 440.0 гр |
Уг тайлбар толь бичигт санхүү, татвар, гаалийн түгээмэл хэрэглэгддэг 1700 орчим үг хэллэг, нэр томъёонуудын орчуулга болон товч ойлголтыг англи, монгол хэл дээр тайлбарлаж өгснөөрөө толь-сурах бичиг болжээ. Тайлбар толийн хувьд дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болох АНУ, Их Британи, Герман, Австрали, Канад зэрэг улсуудад хэрэглэгдэж буй татварын нэр төрөл, татвар хураах үйл явц, онцлогуудын талаархи нэр томъёонуудын тайлбар орчуулгыг багтаасан нь санхүү, татварын анхны бөгөөд ихээхэн ач холбогдол бүхий бүтээл болж байгаа юм. Толь бичгийн англи нэр томъёо, үг хэллэгийг Dr. Richard M. Vogel /Acting Dean of School of Business, State University of New York at Farmingdale, USA/ болон монгол хэлний мэргэжлийн орчуулгыг Дамирангийн Сувдаа / PhD, МУИС, ЭЗС-н Санхүүгийн тэнхимийн эрхлэгч/ нар шүүн тунгаасан болно. Түүнчлэн тайлбар толийн арын хуудасны INDEX хэсэгт уг тольд орсон бүх англи толгой үг, хэллэгийг дэс дарааллаар хуудасны дугаартай оруулсан нь хайж буй үг хэллэгээ олоход дөхөмтэй юм. Энэхүү тайлбар толь бичгийг их, дээд сургуулийн санхүү, татвар, олон улсын худалдааны мэргэжлийн ангийн багш, оюутнууд, магистрант, докторант, татварын байгууллагын ажилтнууд, сонирхон судлаачид, мэргэжлийн англи хэлний мэдлэгээ дээшлүүлж, орчуулах арга барилд суралцахыг зорьсон бүх хүмүүст зориулагдсан болно.