Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Ч.Наранцэцэг
ISBN:
Хэвлэсэн он: 2025
Хуудасны тоо: 255
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: мм

Амударъяа

Зохиолч: Ч.Наранцэцэг ISBN:
Онлайн дэлгүүрийн үнэ

33,950 ₮

-3%
Хэмнэлт: 1,050 ₮
Үндсэн үнэ

35,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Ч.Наранцэцэг
ISBN:
Хэвлэсэн он: 2025
Хуудасны тоо: 255
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: мм

Номын тухай

Бур бур хуртай, сэр сэр салхитай Алтайн цаадахь Илийн голын торгууд нутгаа орхиж, эцэг эхийн элбэрэл ачлалаас холдож, зулай зулайгаа гишгэж төрсөн дүү нараасаа салж, торсон бие минь хотгойдын бэр болж ирсэн билээ. Энэ миний хүсэл бус эртний ёсоор сүй тавьсан хоёр талын эцэг эх, өвгөдийн шийдвэр байлаа. Арван долоон настай айлын бэр болж ирэхэд бие минь нялхаараа, сэтгэл минь хүүхдээрээ байлаа.

Хүний эхнэр болж хадмын хаяа түшиж, ханийн өвдөг налахад намрын налгар цаг байсан ч байгалийн жамаар хүйтэн сэрүүний улирал эхэлж, модны навч шарлаж, шувууд буцах цагаар сэтгэл тогтохгүй доноголзож эхлэв. Тэглээ гээд яахав хажуу дахь ханиа зовоож, хадмуудаа гайхшруулж болохгүй. Сэтгэлээ тогтоож, бодлоо зүгшрүүлж үйлдлээ хянаж, үгээ цэнэж сургасан эцэг эхийн минь холын бодол, холч ухаан зүглүүлж байв. Бас намайг дагаж ирсэн асрагч ээж минь ажиглан тандаж, буруу зөрүү хөвөрсөн бодлын учгыг тайлж, зүг чигээ олоход минь зүгшрүүлж залж байлаа.