Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Н.Жанцанноров
ISBN: 978-99192-0-018-39
Хэвлэсэн он: 2020
Хуудасны тоо: 288
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 205x145x16 мм
Жин: 345.0 гр

Сэрэх ухаанаа дууд -ярилцлагын цоморлиг-2

Онлайн дэлгүүрийн үнэ

24,250 ₮

-3%
Хэмнэлт: 750 ₮
Үндсэн үнэ

25,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Н.Жанцанноров
ISBN: 978-99192-0-018-39
Хэвлэсэн он: 2020
Хуудасны тоо: 288
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 205x145x16 мм
Жин: 345.0 гр

Номын тухай

Урьтал үг
Олон жилийн өмнө (2002 он)“Сэрэх ухаанаа дууд…” гэсэн нэртэй сонин сэтгүүлд өгсөн ярилцлагуудаа эмхтгэн хэвлүүлж байсан юм. Түүнээс хойш тийм хэлбэрийн ярилцлага гадаад, дотоодын олон сонин сэтгүүлд өгсөн боловч цаг нар, өөрийн урагшгүйгээс болоод эмхлүүлж чадсангүй өдий хүрлээ. Сонин сэтгүүлд өгсөн ярилцлага бодож төлөвлөөгүй, боловсруулж цэгцлээгүй яриа байдаг болохоор ном болгоод гаргахад тийм ч сонирхолтой юм болж чадахгүй нь тодорхой. Тэдгээрийг боловсруулаад, найруулж засаад цэгцэлвэл нэгэнт ярьсан яриа өөрчлөгдөнө. Ихээхэн завсар хийвэл бараг “өөрөөсөө урвасан” хэрэг ч болж мэднэ. 10 жилийн өмнө ярьсан юмаа “Аа би ер нь онож хэлээгүй байна”, ингэж засаад хэвлүүлчихье гэвэл нэг ёсны “урвалт” шүү дээ. Тийм болохоор байсан юм байснаараа, ярьсан нь ярьснаараа л хэвлэгдэх нь зөв. Харин санаа нь байвч ярихдаа өгүүлбэрийн зохион байгуулалтаас шалтгаалаад бичгэн хэлэнд буухдаа ойлгомжгүй болох явдал гардаг. Тэгвэл жаахан гар хүрч болно. Хүн ярихдаа бас нэг үгийг олон давтах, сул үг эмх замбараагүй хэлэх явдал гардаг. Миний ярианд ч ингэх нь бас бий. Ном томхимол болгон хэвлэх дээр тулахад яг ярьсан хэлснийг үг маггүй бичээд хэвлүүлчихвэл уншихад тун төвөгтэй болох тул жаахан цэгцлэх хэрэг гардаг. Радио телевизэд өгсөн ярилцлагыг бичгэн хэлбэрт буулгах ажил бол сонин сэтгүүлд өгсөн ярилцлагаас бүүр ярьвагтай байж таарна. Учир нь тухайн ярилцлагыг сонсож цаасан дээр буулгана. Сонин сэтгүүлийн ярилцлагыг надтай ярилцсан сэтгүүлч миний яриаг бичгэн хэлбэрт оруулсан болохоор тэр хэвээр нь эмхлүүлээд хэвлүүлчихэж болно. Яриаг буулгах бол тийм биш. Өгүүлбэр яаж эхлээд яаж дуусах нь, өгүүлбэрийн гишүүд хойно өмнөө холилдон хутгалдаж байгаа эсэхийг нь, өгүүлбэр дутуу хагас байгаа эсэхийг нь хүртэл хянаж буулгах ажил гарна. Тийм амар ажил биш. Тийм болохоор миний хувьд яриагаар, дүрсээр байгаа ярилцлагыг ном болгох тухай урьд өмнө огт бодож байгаагүй. Миний хувьд алдарт дуучин Ж.Дорждагва, билиг зүйч Ж.Бадраа хоёрын соронзон хальсанд үлдээсэн яриаг “Их дуучны яриа” гэж ном болгон гаргах гэж тун их тэвдсэн, бас хаширсан болохоор өөрийнхөө яриаг ном болгоно гэж яаж зүрхлэхэв.
Харин манай Соёл урлагийн их сургуулийн магистрант М.Итгэлтөгс (хуурч мэргэжилтэй) магистрын бичвэрийн ажлаа миний морин хуурт зориулсан бүтээлийн судалгаагаар хийхээр сэдэвээ сонгож. Холбогдох материалаа цуглуулахын тулд миний ярилцлагаас цахим орчиноос олж цаасан дээр заримыг нь буулгаж эхэлсэнээ надад хэлсэн юм. Би түүнд “Хэрэв чиний ажилд хэрэгтэй гэж үзээд өөрт чинь сонирхолтой байвал ерөөсөө миний ярилцлагуудыг эрж хайгаад олдсоныг нь бүгдийг нь эмхэтгээд номын эх бэлтгэж болно шүү дээ! Би эмхэтгэснийг чинь дараа уншаад жаахан жигдлээд хэвлүүлчихье” гэж хэлсэн юм. Тэр хичээнгүйлэн ажиллаж, маш их цаг зарж энэ ярилцлагуудыг бичгэн хэлбэрт оруулж эмхлэн цэгцэллээ. Ер нь судалгааны, тэр тусмаа уран бүтээлийн судалгааны ажил хийхэд зохиолчийн үзэл бодлыг илэрхийлсэн эх хэрэглэгдэхүүнүүдийг цуглуулж шинжилгээ хийх нь эрдэм судлалын чухал ач холбогдолтой байдаг. Итгэлтөгс маань ингэж хандаж байгаад нь талархууштай.
Ярианы эмхэтгэлээ бид “Сэрэх ухаанаа дууд… 2 (аудио, видио ярилцлага)” гэж нэрлэж байгаа нь өмнөх эмхэтгэлийн үргэлжлэл болохыг зааж байгаа юм. Энэхүү эмхэтгэлд сүүлийн арав гаруй жилийн хугацаанд телевиз, радиогоор болон баримтат кино …ээр ярьсан миний ярианы дийлэнх нь хамрагдсан байна.
Уншигч та улс орон, урлаг соёл, хүн зон, ахуй амьдрал, бодол сэтгэл, уран бүтээл гээд тухай тухайн цаг дор сэтгүүлчдийн сонирхсон олон сэдвээр хөөрөлдсөнийг унших болно. Миний үзэл бодол, миний ертөнц танд заавал тааламжтай байх албагүй. Танд чимх ч гэсэн санаа өгчихвөл юутай сайхан.
Хүн хүнээр л дутдаг хорвоо доо.

Нацагийн Жанцанноров.