Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Хэвлэлийн газар: Мир ном
ISBN:
Хэвлэсэн он: 2023
Хуудасны тоо:
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: мм

Анягийн адал явдал (2 боть)

Зохиолч: ISBN:
Онлайн дэлгүүрийн үнэ

77,600 ₮

-3%
Хэмнэлт: 2,400 ₮
Үндсэн үнэ

80,000 ₮

Хавтас: Хатуу
Шилдэг 100 ном (4)
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Хэвлэлийн газар: Мир ном
ISBN:
Хэвлэсэн он: 2023
Хуудасны тоо:
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: мм

Номын тухай

Канадын алдарт зохиолч Люси Мод Монтгомерийн туурвисан сайхан сэтгэлтэй, улаахан үстэй Аня Ширли охины түүхийг өгүүлэх энэхүү цуврал нь дэлхийн сая сая уншигчдын сэтгэл зүрхийг хэдийн эзэмдээд байгаа билээ. Охины түүх Канадын нэгэн айл Аня Ширли хэмээх өнчин охиныг өргөж авсан үеэс эхэлнэ.

1-р боть Ногоон давхарлагийн Аня

               Гэрийн эзэгтэй Мариллагийн уур бухимдалд хязгаар гэж гэж байсангүй. Учир нь түүний ах Мэтью тэр хоёр асрамжийн газраас Ногоон давхарлагийнхаа фермийн ажилд тус дэм болох эрэгтэй хүүхэд өргөж авахыг хүсэж байсан аж. Гэхдээ мөрөөдөмтгий, шулуун шударга, ам хуурай байна гэж байдаггүй яриасаг Аня үүнд нь огтхон ч гонсойж, гомдохгүй. Харин ч бүр Авонлей тосгоныхны хайрыг булаан, төрөл төрөгсөд нь болсон Марилла Мэтью хоёртоо үнэнч, сайн үйлсийг эрхэм болгосон, үзэсгэлэнтэй, даруухан бүсгүй болж өснө.

2-р боть Авонлейгийн Аня

                Өгөөмөр зан, нинжин сэтгэлээрээ эргэн тойрныхныгоо үргэлж гайхшируулдаг Аня охинд этгээд зантай ноён Харрисон хүртэл уурлахаа байж охины дотнын найз нь болно. Авонлей тосгон хүртэл өөрчлөгдөж, одоо тэнд “Хөгжлийг Дэмжих Нийгэмлэг” ажилладаг болжээ. Аня их мөрөөдөмтгий охин бөгөөд адилхан үзэл бодолтой хүмүүсийг амархан таньдаг аж. Учир нь хүмүүстэй хамт мөрөөдөж, ургуулан бодох сонирхолтой шүү дээ. Хүсэл мөрөөдлөө биелүүлнэ гэдэг гайхалтайгаас гадна тун сонирхолтой бөгөөд Аня Ширли бол тэгж чаддаг нэгэн билээ.