Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Н.Жанцанноров
ISBN: 978-99192-0-017-6
Хэвлэсэн он: 2020
Хуудасны тоо: 236
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 290x205x13 мм
Жин: 580.0 гр

Д.Цэдэвийн шүлэг Талын харгуй 24 нүүргэл дуу

Онлайн дэлгүүрийн үнэ

38,800 ₮

-3%
Хэмнэлт: 1,200 ₮
Үндсэн үнэ

40,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Н.Жанцанноров
ISBN: 978-99192-0-017-6
Хэвлэсэн он: 2020
Хуудасны тоо: 236
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 290x205x13 мм
Жин: 580.0 гр

Номын тухай

Талын харгуй
24 хүүрнэл дуу (Романс)
Хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров миний бие 1990-1991 онд зохиолч, яруу найрагч Дожоогийн Цэдэвийн шүлэг, найраглалаас түүвэрлэн авч “Талын харгуй” хэмээх 24 хүүрнэл дууны цоморлиг бүтээсэн юм. Энэхүү бүтээлийн зорилго нь Монгол Улсад 1963 онд дуурийн театр байгуулагдаж, Италийн дуулаачийн дэг сургууль дээр үндэслэгдсэн өрнө дэхний сонгодог бүтээлийг Монголын дуулаачид дуулж эхэлсэн, өөрийн улсдаа мэргэшсэн дуучин бэлтгэх сургууль байгуулж амжилт олж байгааг харгалзан үндэсний урын сангаар баяжуулахад оршиж байсан юм.
Хүүрнэл дууны цоморлигийг “Талын харгуй” гэж нэрлэсэн нь монгол хүний амьдралын туулсан зам гэсэн утга агуулж байгаа юм. Тийм болохоор уул ус, эцэг эхийн элбэрэл, хайр сэтгэл, баяр хөөр, хагацал гуниг, итгэл бишрэл, хүсэл мөрөөдөл гэх мэт хүний амьдралын олон талт өнгө аясыг өгүүлсэн шүлэгнүүдийг дээрх агуулгаар нэгтгэн зангидсан.
Дуулаачийн сонгодог нэг сургуульд дуучны хоолойг эрэгтэй эмэгтэй, хоолойн чалх, багтаамжаар: сопрано, меццосопрано, тенор, баритон, басс гэж ангилдагийг харгалзан, басс хоолойтонд 4 бусад хоолойтнуудад тус бүр 5 хүүрнэл дуу зориулж цоморлигийг бүрдэл болгосон байгаа. Энэ нь нэг агуулгад зангидагдсан тухайн цуврал бүтээлийг нэг концертын хөтөлбөр болгон дуулахад таатай болохыг харгалзан үзсэн хэрэг.
“Талын харгуй” цоморлигийг 24 хүүрнэл дуугаар багцалсан нь их (мажор) бага (минор) хөг-эгшиглэгээний (тональность) бүрэн хөгийг хамруулж байгаа болно. И. Бах, Д. Шостакович гэх мэт дэлхийн томоохон хөгжмийн зохиолчид төгөлдөр хуурт зориулсан 24 прелюди, фуга гэж бүрэн хөг-эгшиглэгээний бүтээл хийж байсан туршлагыг дуулаачийн бүтээлд хэрэглэсэн анхны оролдлого энэ байж болох юм.
“Талын харгуй” хэмээх хүүрнэл дууны энэхүү цоморлигийг морин хуурч Жигжиддорж хуурдан бичлэг хийлгэж толилуулж байгаа нь нэн сонирхол татахуйц болсонд талархаж байна.