Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Нацагийн Жанцанноров
ISBN:
Хэвлэсэн он: 2019
Хуудасны тоо: 203
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: 250x178x18 мм
Жин: 530.0 гр

Миний л харгуй

Онлайн дэлгүүрийн үнэ

29,099 ₮

-3%
Хэмнэлт: 900 ₮
Үндсэн үнэ

29,999 ₮

Хавтас: Хатуу
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Нацагийн Жанцанноров
ISBN:
Хэвлэсэн он: 2019
Хуудасны тоо: 203
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: 250x178x18 мм
Жин: 530.0 гр

Номын тухай

Миний биe өөрийнхөө эцэг эх, балчир нас, сургууль соёл, ажил үйлсийнхээ тухай хүүрнэж “Миний л харгуй” гэж нэрлэн баринтаглаж Танд өргөн барьж байгаа нь энэ.
Миний шогшсон харгуй миний хувьд өлзий буянтай. Эл номонд элдэв цэцэн цэлмэг үг хэлц гэлгүй, харгуй мэт хөврүүлэн хүүрнэж бичсэн болохоор уншигч Танд сонин содон юмаар хомс гэдгээ эртхэн хэлсэн минь дээр. Хэрэв Та миний төрж өссөн хийгээд, санаж сэдэж, бүтээхийн төлөө хичээсэн он цаг, намайг хүн болгож, надтай хамтран зүтгэж байсан гайхамшигт хүмүүсийн тухай сонирхож байгаа бол багахан ч гэсэн цаг гаргаад хараарай.
Түм буман салаа
Талын харгуй зурайна.
Талын харгуйн гарааг хэн хэлнэ.
Талын харгуйн бариаг хэн хэмжинэ.
Талын харгуйд
Хүлэг морин хурдаа нэмээд шандас нь чангарна.
Хүний хүү нүдээ нээгээд жигүүр ургана.
Талын харгуйд зон олонтой ганзага нийлээд дөрөө харшиулна.
Зовлон, жаргал туулах замдаа хань ижлээ танина.
Гуниг уйтгарт учирвал
Гутаршгүй сэтгэлийн тамираар туулна.
Талын уужимд
Бачим сэтгэл өвөрлөөд яахан төрнө.
Талын харгуйд
Бухим сэтгэл хадгалаад яахан гэлдэрнэ.
Талын харгуйн гарааг хэн хэлнэ.
Талын харгуйн бариаг хэн мэднэ.
Талын харгуй
Таныг ч
Намайг ч
хөтлөн зурайна. гэсэн шүлэгтэй (Дожоогийн Цэдэв) миний нэг хүүрнэл дуу (романс) байдаг юм. Тийм ээ! Миний Харгуй намайг зон олонтой нийлүүлэн дөрөө харшиулсан юм шүү! Энэ цомхон номонд миний туулсан амьдралд минь түшиг тулгуур болсон маш олон хүмүүс, хамт олон яригдаж дурдагдаагүй байгаа. Тэднийхээ тухайд цаашдаа тухтай сууж бичих бодол бий.