Зохиолч: | С.Жигмэдсүрэн |
Хэвлэлийн газар: | Мирном хэвлэлийн газар |
ISBN: | 9789992912911 |
Хэвлэсэн он: | 2019 |
Хуудасны тоо: | 212 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 245x170x15 мм |
Жин: | 315.0 гр |
Зохиолч: | С.Жигмэдсүрэн |
Хэвлэлийн газар: | Мирном хэвлэлийн газар |
ISBN: | 9789992912911 |
Хэвлэсэн он: | 2019 |
Хуудасны тоо: | 212 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 245x170x15 мм |
Жин: | 315.0 гр |
Үлгэр сонсож өссөн хүүхэд амьтан, ургамлыг хайрлах энэрэх ухаанд суралцдаг. Хорон муу санааг сайхан сэтгэлээр ялж байгаа тухай, хэн нэгэнд тус хүргэвэл түүнийхээ хариуг заавал хүртдэг тухай, амьтан, ургамал ч бас хүн шиг өвддөг, амьдардаг тухай үлгэр сонсох нь хүүхдийн хүмүүжилд сайн үр нөлөөтэй байдаг. Мөн аялгуут сайхан Монгол хэлнийх нь үгийн болон утгын санг нэмэгдүүлж, эх оронтой нь ойртуулахын тулд орой бүр та хүүхэддээ үлгэр уншиж өгч байгаарай. Ялангуяа Монгол ардын үлгэрүүдэд орчин үеийн хүүхдүүдийн сонсож дуулж байгаагүй үгс олон орсон байдаг учраас, хүүхдийн чинь өдөр тутмын хэрэглээний үгийн баялаг нэмэгдэж, уран зохиол болон монгол хэлний хичээл дээрээ алзахгүй болно. "Монгол ардын үлгэр"-ийн III ботид Далан худалч, Бэлэн Сэнгийн хууртсан нь, Чулуун хахууль, Зуудаг ваар, Ном хаялцсан нь, Хатуу зөөлнийг шалгасан нь, Алиа Шарав, Зодог өөрчилсөн нь, Сулинхээрийн домог, Хурдан хээрийн домог зэрэг 150 гаруй үлгэр, домог багтсан байна.