Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Хишигням Дуламсүрэн
ISBN: 9789996247576
Хэвлэсэн он: 2019
Хуудасны тоо: 548
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 205x145x40 мм
Жин: 645.0 гр

Учрах тавилан 1

Хямдралтай үнэ

24,000 ₮

-20%
Хэмнэлт: 6,000 ₮
Үндсэн үнэ

30,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Хишигням Дуламсүрэн
ISBN: 9789996247576
Хэвлэсэн он: 2019
Хуудасны тоо: 548
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 205x145x40 мм
Жин: 645.0 гр

Номын тухай

I БҮЛЭГ 1-р хэсэг Өдөржин уйлагнасан бороо арай гэж зогсов. Сарнай цэцэрлэгээс хүүгээ авах санаатай гэрээс гарлаа. Гэтэл нэг л сонин совин татаад болдоггүй. Учир нь нөхөрлүүгээ утсаар залгаад “эртхэн ажлаасаа тарвал цэцэрлэгээр ороод хүүгээ аваад ирэх үү? ” гэж асуух гэсэн боловч нөхөр нь утсаа ерөөсөө авдаггүй.
Сарнай “хань минь яагаад утсаа авахгүй байгаа юм болдоо” гэж бодох зуураа цагаа хартал хүүгийнх нь тарах цаг арай болоогүй гучаад минут дутуу байв. Олон юм бодогдож, сэтгэл нь үймрээд тогтож өгөхгүй болохоор тэрээр такси бариад нөхрийнхөө ажил уруу шууд хөдөллөө.
Цэлмэг утсаа авахгүй таг болох тохиолдол олон байсан ч, тэр бүрд Сарнай “хань минь хурал зөвлөгөөнтэй байгаа биз дээ, эсвэл утсаа өрөөндөө орхиод түр гарсан байх” гэж бодоод л өнгөрдөг байв.

Гэтэл өчигдөр түүнтэй дунд сургуульд хамт сурч байсан найз хүүхэн нь гудамжинд хальтхан тааралдаад, “нөхөр нь ажлынхаа нэг хүүхэнтэй нэлээн дотно янзтай хэд хэдэн удаа хамт явж харагдсан” талаар түүнд дуулгаж. Ийм л учраас Сарнайн сэтгэл тогтож өгөхгүй байгаа нь энэ. Тэгээд л нөхөр дээрээ очиж яагаад зарим үед утсаа авахгүй чимээгүй алга болоод байгаа талаар тандаж мэдэхээр шийджээ. Нөхрийнхөө ажилладаг байгууллагын үүдээр орвол ихэнх хүмүүс ажлаасаа тараад явсан бололтой жижүүр, цэвэрлэгчээс өөр хүн бараг харагдахгүй байв. Сарнай Цэлмэгийн өрөөний үүдэнд ирээд хаалгыг нь таттал, цоожтой байлаа. “Хань минь арай зөрөөд гэрлүүгээ явчихсан юм биш байгаа даа, би гэж тэнэг толгой, өнөөдөр гэнэт юу болсон юм хүүгээ ч авахгүй наашаагаа гүйж байдаг. Бусдын үгээр үг хийгээд муу ханиа `хардаад` явж байдаг баларсан толгой шүү! Хурдан очиж хүүгээ авах минь” гэж бодоод эргээд явах гэтэл гэнэт хаалганы цаана хүн дуугарах чимээ гарах шиг болоход зог туслаа. Яах аргагүй хоёр хүний ярих чимээ сонсогдож байв. Сарнай хаалганы бариулаас түрүүнийхээс арай хүчтэйхэн татсан боловч онгойх шинж алга. Тэрээр хаалгыг нүдэх гэснээ болив...