Зохиолч: | Цэндоогийн Батбуян , Ядамхүүгийн Цэрэн-Очир |
ISBN: | 978-99192-1-609-2 |
Хэвлэсэн он: | 2018 |
Хуудасны тоо: | 236 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 246х170х8 мм |
Жин: | 435.0 гр |
Зохиолч: | Цэндоогийн Батбуян , Ядамхүүгийн Цэрэн-Очир |
ISBN: | 978-99192-1-609-2 |
Хэвлэсэн он: | 2018 |
Хуудасны тоо: | 236 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 246х170х8 мм |
Жин: | 435.0 гр |
Манай олон үндэстэн ястны урлан бүтээсэн уран хатгамал, сүлжмэл, гурамсан торгон зээг, зүү ороох оёдол, эсгий урлал, арьс ширэн эдлэл, яс, модон сийлбэр, ган төмрөн цоолбор, алт мөнгөн шармал, зэс гуулин хөөмөл, цаасан шуумал, зүмбэр, үйчүүр, хорол, хөзрийн зураг бүхэн цөм нийлж “монгол ардын урлаг” гэдэг өргөн дэлгэр ухагдахууныг бүрэлдүүлдэг. Ардын урлагийн энэ олон төрөл зүйл, урлаач бүхэн өөрийн арга барил, багаж хэрэгсэл, жор найрлагатай байсан ба түүнийгээ үр хүүхэд, шавь нартаа үлдээдэг заншилтай байжээ. Тиймээс бид өөрсдийн сонсож, үзэж харж, урлаж хийж байсан дээрээ тулгуурлан монгол зургийн онцлог, ялгаа, монгол үндэсний хээ угалз зурах арга, өнгө будгийн найрлага, зээгт наамал урлах аргыг хүүхдэд хэрхэн хялбар аргаар эзэмшүүлж болох талаар олон жилийн судалгааны үр дүнг бичиж үлдээхийг хичээлээ.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад монгол зураг, зээгт наамлын урлагийн талаар мэдлэг чадвар эзэмшүүлэхээр зурагзүй, технологийн хичээлийн агуулгын бүтцэд нилээд олон цаг тусгагдсан байдаг бөгөөд энэхүү ном нь багш, сурагчид, их дээд сургуулийн оюутнууд, сонирхсон хүмүүст гарын авлага болгох үндсэн зорилготой. Ерөнхийдөө гуч гаруй жилийн судалгаан дээрээ тулгуурлан урлан бүтээх явцад хүүхдийн гаргаж болох алдаа, түүнээс сэргийлэх арга зам, анхаарах зүйлүүдийг багцлан гаргахыг хичээлээ.