Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Ш.Цэлмэг
Хэвлэлийн газар: Монгол-Италийн боловсрол соёл судлалын төв
ISBN: 9789996240508
Хэвлэсэн он: 2011
Хуудасны тоо: 592
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 144x204x33 мм
Жин: 615.0 гр

Итали хэл зүй

Зохиолч: Ш.Цэлмэг ISBN: 9789996240508
Онлайн дэлгүүрийн үнэ

24,250 ₮

-3%
Хэмнэлт: 750 ₮
Үндсэн үнэ

25,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Ш.Цэлмэг
Хэвлэлийн газар: Монгол-Италийн боловсрол соёл судлалын төв
ISBN: 9789996240508
Хэвлэсэн он: 2011
Хуудасны тоо: 592
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 144x204x33 мм
Жин: 615.0 гр

Номын тухай

Миний бие МУИС-ийн ГХСС-д "Итали хэл, соёл судлал"-ын анхны ангид суралцаж байхдаа одоо таны өмнө дэлгээстэй байгаа эл номыг "байдаг ч болоосой" хэмээн бараг мөрөөддөг байлаа. Оюунтан ахуй цагийн дэврүүн хүсэлд багтаж байсан бодол минь өнөөдөр бодит бүтээл болоод зориулагдсан эзэндээ -уншигч танаа хурч байгаад сэтгэл хичнээн өег. Итали хэлийг гүнзгийрүүлэн судлахаар чармайх үест надад ийм нэгэн гарын авлага буюу төрөлх монгол хэлнээ бичигдсэн итали хэл зүйн тайлбар бичиг нэн чухал санагдаж билээ. Тийм нэгэн шаардлага хэрэгцээ надад уг бүтээлийн оршин байхын үнэ цэнийг улам мэдрүүлж, номоо туурвих урам зоригийг нэмж байсан юм. Аливаад алдахгүйсэн гэх хүсэл хэн бүхэнд байдгийн адилаар уг номыг өөрийн оноо, алдааны дэнсээр тунгаан бичлээ. Харь хэлийг судлан, тухайн хэлээр чөлөөтэй ярьж, бичиж өөрийгөө илэрхийлэн, бусадтай харилцах мөн төвөггүй уншиж, сонсох замаар хүссэн мэдээллээ авч сурахад зайлшгүй эзэмших ёстой дөрвөн үндсэн чадвар байдаг. Үүнд; хэл зүйн цэгцтэй мэдлэг, үгийн баялаг ой санамж, зөв цэвэр дуудлага, аялга зэрэг багтана. Эдгээрийг эзэмшихэд энэхүү сурах бичиг бага ч гэсэн нэмэр болно хэмээн найдаж байна. Бидний зарим нь гадаад хэл сурахдаа тухайн улсад нь амьдарч, тухайн соёлын орчинд нь л мэдэрч байгаа зүйлдээ эрдэн: "Би энэ хэлээр ойлголцож чадаж байна, өөрийгөө илэрхийлээд болоод байна, миний хэлний мэдлэг хангалттай сайн байна" хэмээн эндүүрэх хандлага ажиглагдах вий. Гэвч үнэндээ харилцан яригч нь дэргэд байхад ямар ч хүн, аль ч хэлээр дохиж зангаад ч болов өөрийн санаагаа бага ч гэсэн ойлгуулж, илэрхийлж чаддаг.