Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Д.Нацагдорж, Г.Одонцэцэг
ISBN: 9789992982470
Хэвлэсэн он: 2011
Хуудасны тоо: 246
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 255x195x16 мм
Жин: 516.0 гр

Төвд хэлний сурах бичиг

Онлайн дэлгүүрийн үнэ

19,400 ₮

-3%
Хэмнэлт: 600 ₮
Үндсэн үнэ

20,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Д.Нацагдорж, Г.Одонцэцэг
ISBN: 9789992982470
Хэвлэсэн он: 2011
Хуудасны тоо: 246
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 255x195x16 мм
Жин: 516.0 гр

Номын тухай

Монгол үндэстэн бол их эртнии бичиг соёлын түүхтэи ард түмэн билээ. Монголчуул өөрийн үндэсний хэл бичгээрээ зохиол бүтээлээ туурвихаас гална гадаалын олон орны хэл соёлыг судлан, судалгаа шинжилгээ хийж гадаад хэлээр зохиол бүтээлээ туурвиж байжээ. Үүний нэг тод илрэл бол Монголын эрдэмтэн мэргэдийн төвд хэл дээр бичсэн зохиол бүтээлүүд юм. Монголын эрдэмтэн, лам хуврагууд төвд хэлийг олон зууны турш үзэж судлал дуун ухаан, нотлох ухаан, урлах ухаан, анагаах ухаан, дотоод ухаан зэрэг их таван ухаан, мөн яруу найраг, холбон найруудах ёс, илт өгүүлэх ёс, бүжиглэх ухаан, одон зурхай зэрэг таван бага ухаанд суралиан, мэргэжиж олон мянган судар, ном зохиолыг бичиж туурвисан байна. Төвд хэлийг сурч судалснаар Монголын болон Энэтхэг, Төвд эрдэмтэн мэргэдийн олон мянган жилийн тэртээгээс бичиж туурвисан бүтээл, эх сурвалж бичгүүдийг үзэж судлан, олон салбар ухаанд нэвтрэх, өөрийн болон бусдын оюуныг гэгээрүүлэх, өвчин зовлонг анагаан эдгээх, соёлын үнэт баялгийг бүтээх зэрэг олон салбар ухааныг хөгжүүлэх эх суурь нь тавигдах нь дамжиггүй. Энэхүү сурах бичиг нь төвд хэл бичгийг сурч судлах хүмүүст болон ялангуяа Монголын  уламжлалт анагаах ухаанд сурадиагч оюутан, багш, эмч, эрдэмтэн мэргэдэд гарын авлага болно. Энэхүү сурах бичгээс та төвд хэл зүйн дүрэм, унших, бичих, орчуулах ёс, анагаах ухаантай холбоотой зарим үг хэллэгийг мэдэхээс гадна Буддын гүн ухааны үзэл онолд суралцан, оюун ухаанаа танин судалж, хүнлэг нигүүлсэнгүй сэтгэлтэй болон төлөвшихөд тань үнэтэй хувь нэмэр оруулах болно.
Бид энэхүү сурах бичгийн зарим нэг үг, үсгийн алдааг хянан засварлаж, хэвлэлийн эх бэлтгэлийг шинэчлэн сайжруулж, гурав дахь удаагаа хэвлэн гаргаж байна. Мэргэн уншигч таны мэлмий тунгалаг байх болтугай.