Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
ISBN: 9789992954225
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 298
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 205x145x20 мм
Жин: 355.0 гр

Цэцэн мэргэний нэвтэрхий толь

Зохиолч: ISBN: 9789992954225
Онлайн дэлгүүрийн үнэ

14,550 ₮

-3%
Хэмнэлт: 450 ₮
Үндсэн үнэ

15,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
ISBN: 9789992954225
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 298
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 205x145x20 мм
Жин: 355.0 гр

Номын тухай

«2x2=6 буюу СУУТ ЖАРАН СЭТГЭГЧ» номоор эхэлсэн «Шинэ үеийн номын сан» цувралын энэхүү хоёр дахь ботид бүхий л цаг үеийн хамгийн ухаант мэргэн хүмүүсийн хэлсэн, онч мэргэн үгсийн арвин их далайгаас шүр сувдын дээжийг түүсэн билээ. Урьд нь олонтаа хэвлэгдсэн эл ном гурав дахиа шинэчлэгдэн засамжлагдаад Таны гарт очиж байна.

«Хүний хамгийн шилдэг, уран санаануудыг цуглуулах аваас тэр хамгийн аугаа их эрдэнэс баялаг болно» гэж нэгэн яруу найрагч хэлжээ. Хэдийгээр эмхтгэсэн номоо магтах нъ даруу биш хэрэг ч, яг тийм эрдэнэс таны гар дээр очлоо гэж зоригтойгоор хэлье.

«Авах хүнд нэгэн үг ч эрдэнэ, орхих хүнд мянган сургаал ч улиг» хэмээсэн Ноён хутагт Данзанравжаагийн үг байдаг. Энэхүү номыг хэрхэн таалах нь таны хэрэг боловч, улиг болсон үг хэлц аль болохуйц бага оруулахыг чармайсан маань талаар өнгөрөөгүй гэж найдна.

«Маш товчхон, оновчтой хэлсэн санаанууд нь буурьтай уншигчийн хувъд шивааг эргэцүүлж бясалгах хөшүүрэг болно» гэж суут мэргэн Сократ заажээ. Буурьтай уншигч таны өмнө үе үеийн хамгийн ухаалаг хүмүүсийн жигүүрт үгс байна.

«Урагш тэмүүлэгч хүн өнгөрсөн үе хийгээд орчин цагийнхаа хуримтлуулсан баялгийг л ашигладаг» хэмээх сайхан үг бас бий. Урагш тэмүүлэгч таны мартсаныг сануулж, алдсаныг шүүх санаа энд цөөнгүй.

«Нэгэн үгнээс түмэн утга сацардаг» гэж манай ард түмэн ярьдаг. Ганцхан өгуүлбэр учиргүй зузаан романаас ч ихийг өгүүлэх нъ бишгүй л таардаг. Энд буй аль нэг үгийг задлаад л гүн ухааны эсээ хичнээн л бол хичнээнийг бичиж болно.