Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Хэвлэлийн газар: GRANDBOOK PUBLISHING
ISBN:
Хэвлэсэн он: 2022
Хуудасны тоо: 132
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 205x145x10 мм

Дөрвөн хэлцэл

Зохиолч: ISBN:
Онлайн дэлгүүрийн үнэ

17,363 ₮

-3%
Хэмнэлт: 537 ₮
Үндсэн үнэ

17,900 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Хэвлэлийн газар: GRANDBOOK PUBLISHING
ISBN:
Хэвлэсэн он: 2022
Хуудасны тоо: 132
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 205x145x10 мм

Номын тухай

Дөрвөн хэлцэл нь:
Үгэндээ өөгүй бай Үнэнийг өч. Хэлэх гэснээ шулуухан хэлж бай. Өөрийгөө болон бусдыг муулсан хов жив мэт үгсийг амнаасаа бүү унагаа. Үг яриагаа чин үнэн болоод хайраар дүүрэн байлгаарай.
Өөр дээрээ бүү тусга Бусдын хийх үйл хөдлөл, үг хэлэнд таны буруу гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, бусад хүмүүсийн хэлж, хийж буй зүйлс нь тухайн хүмүүсийн өөрсдийн бодит байдал буюу тэдний зүүдний тусгал юм шүү. Хэрвээ та бусдын үйл хөдлөл хийгээд үг хэлийг өөр дээрээ тусгаж авахгүй байвал шаардлагагүй зовлон зүдгүүрийг үүрч, хохирогч болохгүй.
Бүү таамагла Асуулт тавих эр зоригтой байж, юу хүсэж байгаагаа шулуухан илэрхийлж бай. Үл ойлголцол, уйтгар гуниг, хэрүүл тэмцэлд хүрэхгүйн тулд бусадтай аль болох нээлттэй харилцаарай. Зөвхөн уг хэлцлийг хэрэгжүүлэх замаар та амьдралаа бүрэн өөрчлөх боломжтой юм шүү.
Үргэлж хичээ Хамгийн сайнаараа хичээнэ гэдэг цаг үргэлж өөрчлөгдөж байдаг харьцангуй ойлголт юм. Жишээ нь, өвдсөн үедээ хичээх нь эрүүл үеийнхээс өөр байх нь лавтай. Иймээс ямар ч нөхцөл байдалд байлаа гээд үргэлж хичээж, харин өөрийгөө буруутгах, шийтгэх болон гэмшихээс зайлсхийгээрэй.
Тус бүтээл нь арав гаруй жилийн турш Нью-Йорк Таймс-ын бэстселлер жагсаалтад багтаж байгаа бөгөөд та уг номоос амьдралаа өөрчилж, эрэх чөлөө, жинхэнэ аз жаргал, хайр энэрэлд хүрэх хүчирхэг зөвлөмжүүдийг мэдэж авах болно.