Зохиолч: | Цэдэнжав Рэгзэнбазар |
ISBN: | 9789919006273 |
Хэвлэсэн он: | 2023 |
Хуудасны тоо: | 312 |
Номын хавтас: | Хатуу |
Номын хэмжээ: | 250х180 мм |
Жин: | 580.0 гр |
Зохиолч: | Цэдэнжав Рэгзэнбазар |
ISBN: | 9789919006273 |
Хэвлэсэн он: | 2023 |
Хуудасны тоо: | 312 |
Номын хавтас: | Хатуу |
Номын хэмжээ: | 250х180 мм |
Жин: | 580.0 гр |
Давуу талаа олж тодорхойлно гэдэг нь өөрийгөө танин мэдэхүйн эхлэл. Давуу талаа олохын тулд авъяас чадвараа нээж илрүүлнэ. Давуу болон сул тал нэг нь нөгөөдөө агуулагдаж, ялгаж салгахын аргагүй нэг бүхэл болон шүтэлцэн оршдог. Давуу тал нь давамгайлсан хүмүүс эрч хүчтэй, анхаарлаа төвлөрүүлэх чадвартай, зорилготой байдаг. Сул тал нь давамгайлсан хүмүүс залхуу, идэвхгүй, сэтгэлээр унасан байдаг. Бид мэдэхгүй, чадахгүй зүйлээ хийх гэж маш их хөдөлмөр, эрч хүч зарцуулдаг боловч эцэст нь эрч хүчээ алдсанаа мэддэг. Мөн сул талдаа төвлөрч, түүнтэйгээ тэмцэх гэж маш их цаг хугацаа хүчин чармайлт гаргадаг. Харин давуу тал нь хувь хүний ямар нэгэн асуудлыг бусдаас илүү шийдвэрлэдэг шинж чанар, бусад хүн болон өөрийнхөө өнгөрсөнтэй харьцуулсан зан чанарын дотоод илрэл бөгөөд бусдаас ялгарах онцгой шинж чанар юм.