Зохиолч: | Роберт Кийосаки |
Орчуулагч: | Ц. Чинбат |
Хэвлэлийн газар: | Мир ном хэвлэлийн газар |
ISBN: | 978-9919-513-13-9 |
Хэвлэсэн он: | 2023 |
Хуудасны тоо: | 414 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 152.4x228.6 мм |
Зохиолч: | Роберт Кийосаки |
Орчуулагч: | Ц. Чинбат |
Хэвлэлийн газар: | Мир ном хэвлэлийн газар |
ISBN: | 978-9919-513-13-9 |
Хэвлэсэн он: | 2023 |
Хуудасны тоо: | 414 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 152.4x228.6 мм |
ХУУРАМЧ МӨНГӨ
1971 онд ерөнхийлөгч Ричард Никсон америк долларын алтан баталгааг үгүй хийв. Ингээд америк доллар жинхэнэ мөнгө байхаа больж, ердөө л засгийн газрын төлбөрийн хэрэгсэл болсон юм. Баян аав маань засгийн газрын мөнгийг “хуурамч мөнгө” гэдэг байлаа. Хуурамч мөнгө баячуудыг улам баян болгодог ч хамгийн гол нь ядуус, дундаж давхаргынхныг улам ядууруулдаг.
ХУУРАМЧ БАГШ НАР
Сургууль танд мөнгөний тухай юу заасан бэ? Эцэг эх тань мөнгөний тухай юу гэж сургасан бэ? Санхүүгийн зөвлөх тань мөнгөний тухай юу мэдэх вэ? Бидний удирдагчид мөнгөний тухай юу мэдэх вэ? Яагаад америкчуудын 78% нь цалингаас цалингийн хооронд амьдарч байна вэ? Яагаад оюутнууд сургалтын төлбөрийн зээлийн их наяд долларын өрөнд дарлуулна вэ? Яагаад багш нар ажил хаяж, илүү өндөр цалин шаардана вэ?
ХУУРАМЧ АКТИВУУД
Хуурамч актив, үл хөдлөх хөрөнгийн зах зээл унаснаар 2008 онд дэлхийн эдийн засаг хямарсан юм. 2008 онд хуурамч актив зарсан банкирууд
өдгөө ч хуурамч активуудаа танд, надад, тэтгэврээ хөөцөлдөж буй ажилтнуудад зарсаар байгаа юм биш биз? Тэтгэврийн хөтөлбөрүүдийг тэд арай боловсруулаад байдаг юм биш биз? Яагаад тэтгэврийн сангуудын мөнгө хүрэлцэхгүй байна вэ? Яагаад Ид төрөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарахдаа мөнгөгүй болоод байна вэ?