Онлайн дэлгүүрийн үнэ
38,800 ₮
-3%
Хэмнэлт: 1,200 ₮
Үндсэн үнэ
40,000 ₮
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: |
Жан Кан Кан |
Орчуулагч: |
Д. Болдбаатар |
Хэвлэлийн газар: |
Гэгээ паблишинг |
ISBN: |
9789997892485 |
Хэвлэсэн он: |
2023 |
Хуудасны тоо: |
688 |
Номын хавтас: |
|
Номын хэмжээ: |
285x205 мм |
Номын тухай
"Хайрын урлан" романыг Билигт гүүш Доржсүрэнгийн Болдбаатар гуайн орчуулгаар та бүхэндээ өргөн барьж байна.
"ХАЙРЫН УРЛАН" РОМАН буюу ДОРНЫН "ХОНГОР НАЙЗ"
"Чонон сүлд" романы зохиолч Зян Рунгийн эхнэр Жан Кан Кан гуай Хятадын зохиолчдын Хорооны дэд дарга байсан гэдэг нь дэд сайдын зэрэглэлийн мундаг албан тушаал л даа. Одоо ч Хятадын Засгийн газрын орон тооны бус зөвлөхийн алба хашдаг нэгэн.
Түүний хамгийн алдартай зохиолуудын нэг "Хайрын урлан" роман удахгүй Монгол уншигчдын гар дээр очих болсонд баяртай байна. Ээж охин хоёрын хайр сэтгэлийн ээдрээтэй түүхийг өгүүлдэг болохоор зарим судлаачид энэ романыг дорнын "Хонгор найз" хэмээн нэрлэдэг нь санамсаргүй хэрэг биш болов уу?
Монголд маань "Тэсийн голын унага Тэрхийн голын хүүхэн" гэдэг алдартай үг байдаг. Бодвол Тэрхийн гол орчимд алдартай гувай сайхан хүүхнүүд олон байсан буй за. Түүн лүгээ адил өмнөд хөршид маань Сүжоу нутгийн хүүхнүүд хамгийн үзэсгэлэнтэй гэдгээрээ зартай.
Тэр нутгийн хамгийн сайхан нэг хүүхэн 30 настай, тогтсон амьдралтай, 14 настай охинтой гэдгээр уг романы эхэнд дүрслэгддэг. Охин нь ээжээсээ дутуугүй үзэсгэлэнтэй нэгэн. Бараг бүр илүү давсан байж магадгүй.
Гэтэл нэгэн удаагийн санамсаргүй тохиолдлоор Бээжин хотын маш эрэмгий голшиг төрхтэй 28 настай зураач залуу тэдний нутагт судалбар зураг зурж байх явцад нөгөө охин түүнтэй танилцаад гэртээ дагуулан авчирснаар дурлалын маш том паян үүсдэг.
Охин 28-тай зураач ахад дурлаад эцэг эхтэй танилцаж хоол идэх явцад зураач эр ээжид нь дурлаад бараг дөрвөлжин харилцаа үүсэж байгаа юм.
Тэгээд эцэс сүүлдээ зураач ээж хоёр нь хамт яваад өгснөөр романы үйл явдал маш хурцдана.
"14 настай охинд сэтгэлзүйн тийм нарийн мэдрэмж байна гэж үү?", "Ээж охин хоёрын дурлал тэмцэл"..... гэдэг тал дээр хятадын нийгэмд маш их шуугиан дэгдээсэн зохиол.