Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Анна Быкова
ISBN: 978-99978-77-13-0
Хэвлэсэн он: 0
Хуудасны тоо: 259
Номын хавтас:
Номын хэмжээ: 205x145x12 мм
Жин: 280.0 гр

Залхуу ээжийн сурагчид

Онлайн дэлгүүрийн үнэ

24,250 ₮

-3%
Хэмнэлт: 750 ₮
Үндсэн үнэ

25,000 ₮

Хавтас:
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Анна Быкова
ISBN: 978-99978-77-13-0
Хэвлэсэн он: 0
Хуудасны тоо: 259
Номын хавтас:
Номын хэмжээ: 205x145x12 мм
Жин: 280.0 гр

Номын тухай

Хүүхдийг арга мухардахад нөлөөлдөг зүйлс:

1. Ямар нэгэн арга хэмжээ авч нөлөөлөх боломжгүй байсны улмаас тааламжгүй үйл явдалд олонтаа өртөж байсан.

2. Бусдын арга мухардахыг ажиглаж дассан.

3. Юу ч байсан бүгдийг нь хийгээд өгдөг эцэг эхтэй болохоор багадаа бие даагаагүй.

Арга мухардахаас хэрхэн зайлсхийх вэ? Юуны түрүүнд, болж өнгөрсөн бүхэнд хариуцлага хүлээж сургах, “Миний хийсэн үйлдлээс болж энэ хэрэг явдал гарсан уу?”, “Цаашдаа иймэрхүү байдлаас хэрхэн зайлсхийх вэ?”, “Би юуг өөрчилж чадах вэ? Ахин давтаж ийм хэрэг гаргахгүйн тулд ямар өөрчлөлт хийх вэ?” – гэсэн асуултуудын хариуг олоход нь туслаарай.

Аль ч насны хүүхдэд хариуцлага үүрүүлж сургаж болно. Сургамжтай жишээ санаанд орлоо. Нэг ойтой жаал гадаа тоглож яваад хожууланд бүдэрч унав. Тэгээд уйлж гарлаа. Ээж нь аргадангаа: “Ямар муухай хожуул вэ! Димаг унагаачихлаа!” - гээд хожуулыг “шийтгэж”, хүрзээр цохиод авав. Хүү ч бас цохиж авснаар уйлахаа болилоо. Мэдээж, хожуул өвдөхгүй л дээ. Гэхдээ хүү өөрөө бүтэлгүйтвэл бусдыг буруутгах шаардлагатай юм гэсэн дүгнэлтэд хүрч болно... Ингээд дараа нь хөл доорхоо, эргэн тойрноо, өөрийнхөө дотоод руу сайн шагайж харахын оронд “гэм буруутнуудыг” олоод, “хүрздэж” гарна.

Бүтэлгүйтсэний шалтгааныг өөрөөсөө хайж, хариуцлага хүлээх үнэхээр хэцүү. Гэхдээ нөгөө талаас нь харвал, хариуцлага хүлээхийн хамт амьдралаа ч өөрөө удирдаж чадна гэсэн итгэл үнэмшилтэй болдог. Өөрийн чадалд итгэж, ямар нэг зүйлийг өөрчлөх боломжтой гэдгийг ухаарна. Гагцхүү алдаандаа дүн шинжилгээ хийж, засаж сайжруулах арга замыг олж харах нь чухал...       

Сэтгэл зүйч Анна Быкова "Залхуу ээжийн сурагчид" номын хэсгээс...