Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Н.Жанцанноров
ISBN: 978-99192-0-015-2
Хэвлэсэн он: 2020
Хуудасны тоо: 176
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 290x205x12 мм
Жин: 440.0 гр

Дууны цоморлиг -Хүний заяа

Онлайн дэлгүүрийн үнэ

38,800 ₮

-3%
Хэмнэлт: 1,200 ₮
Үндсэн үнэ

40,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Н.Жанцанноров
ISBN: 978-99192-0-015-2
Хэвлэсэн он: 2020
Хуудасны тоо: 176
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 290x205x12 мм
Жин: 440.0 гр

Номын тухай

Хоёр дахь хэвлэлд тодлох үг.
Миний бие 2000 онд өөрийн бүтээсэн дуунуудаасаа 81 дууг сонгон гар бичмэлээрээ 2 дэвтэр болгон анх удаа хэвлүүлсэнээс хойш 20 жил боллоо. Тухайн үед хэдийгээр цахимаар бичиж хэвлүүлэх техникийн боломж бүрэлдсэн байсан ч гар бичмэлийн эхээр хэвлүүлэх нь ач холбогдолтой гэж үзсэн юм. Энэ хэвлэсэн 2 дэвтэр хэрэглэгчдийн гарт очиж одоо бараг олдохоо больжээ.
Анхны хэвлэлд хоёр дутагдал байсан. Нэг нь гар бичмэлээр хэвлэсэн болохоор төгөлдөр хуурч шууд хараад хөгжимдөхөд зарим газраа бүдэг бадаг, зарим газраа тухайн шугам болон шугамын хооронд ямар эгшиг байгаа нь тод харагдахгүй хүндрэлтэй тал байж. Нөгөө нь тэр үед манайд хэвлэлийн чанар төдийлөн сайн биш байсан болохоор хуудасыг олон дахин эргүүлэхэд салж унадаг, бас хатуу, шохойтой цаасан дээр хэвлэсэн нь хөгжимдөх хэрэглэхэд нилээд төвөгтэй байдал ажиглагдсан юм.
Хэвлэгдсэн цагаасаа эхлэн дуучдад гарын авлага болохын зэрэгцээ төгөлдөр хуурын дарамжтай болохын хувьд дуулаачийн мэргэжлийн сургуулиудад сургалтын хэрэглэгдэхүүн байж бас хөгжмийн мэргэжлээр суралцагсад аялгууг төгөлдөр хууртай хамтран хөгжимдөх урын сандаа оруулж, хөгжмийн найруулга хийх бэлэн товчоо нь болж чадсан байна. Энэ бүхэн нь тус 2 дэвтрийг дахин хэвлэх шаардлага бий болголоо.
Энэхүү хоёр дахь хэвлэл нь гар бичмэлийг дахин нягталж, эгшиглээсийг цахим хэлбэрээр үйлддэж төгөлдөр хуурын дарамжид мэргэжлийн боловсруулалт хийж, эдүүгээ цагийн хэвлэх технологийг ашиглан хэрэглэхэд эвтэй, бат бөх болгон гаргаж байгаагаараа эхний хэвлэлийн доголдолыг арилгасан болно.
Миний эдгээр дуунууд дуучид, хөгжимчид, судлаачид болоод сонирхосон хэн хүнд хэрэг болоосой гэж чин сэтгэлээсээ хүснэ.
Энэхүү хоёр дахь хэвлэлийг бүтээхэд гүн туслалцаа үзүүлсэн Соёл, Урлагийн Их Сургуульдаа талархая.
Зохиогч
Нацагийн Жанцанноров