Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Ч.Лхамсүрэн
ISBN: 978-99962-4-385-1
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 43
Номын хавтас:
Номын хэмжээ: 248x175x3 мм
Жин: 145.0 гр

Хүрэн морь найраглал

Онлайн дэлгүүрийн үнэ

5,335 ₮

-3%
Хэмнэлт: 165 ₮
Үндсэн үнэ

5,500 ₮

Хавтас:
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Ч.Лхамсүрэн
ISBN: 978-99962-4-385-1
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 43
Номын хавтас:
Номын хэмжээ: 248x175x3 мм
Жин: 145.0 гр

Номын тухай

Оройн улаан нар
Онц туяа татуулаад
Сунаж хөвсөн үүлсийн
Сугаар нэвт шагайж
Урваж хөрвөж байгаа
Хурын бараан үүлийг
Улбар шар өнгөөр
Хувиргаж сайхан чимлээ.
Сүрэг тарган адуу
Суурь бэлчээрээ солиход
Сүүлдэж явсан хүрэн
Сугарч хойно нь хоцроод
Сургаж өгсөн эзнийхээ
Сургийг нь сонсох гэсэн шиг
Сухай улаан өнгөөр
Сунайж байгаа нарыг
Эгцэлж нэг хараад
Эргэж нэг унгалдав.
Дасаж байсан сүргээсээ
Тасарч үлдсэн хүрэн
Талын зөөлөн хөрсөн дээр
Тавтай хэд хөрвөөгөөд
Танхил биеийнхээ шороог
Дахин шилгээж унагаад
Өргөн замаа үнэрлэж
Өтгөн сүүлээ сөхөж
Үүлтэй тэнгэрийн доогуур
Хөвөн нисэх адил
Үзүүртэй модны дээгүүр
Харайн дэгдэх адил
Хур дэлээ хийсгэж
Хурдан шөрмөсөө чангалж
Тоосоороо тоглон бусгаж
Торойтол ганцаараа тасарчээ...