Зохиолч: | С. Нарангэрэл |
ISBN: | 9789997306982 |
Хэвлэсэн он: | 2015 |
Хуудасны тоо: | 720 |
Номын хавтас: | Хатуу, супер |
Номын хэмжээ: | 245x175x30 мм |
Жин: | 1350.0 гр |
Зохиолч: | С. Нарангэрэл |
ISBN: | 9789997306982 |
Хэвлэсэн он: | 2015 |
Хуудасны тоо: | 720 |
Номын хавтас: | Хатуу, супер |
Номын хэмжээ: | 245x175x30 мм |
Жин: | 1350.0 гр |
Академич С.Нарангэрэлийн толилуулж буй хууль зүйн эл толь бичигт
♦ Монгол улсад дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийн нэр томьёо ба хэллэг;
♦ Монгол улсын хууль тогтоомжид ашиглагдаж байсан хийгээд эдүгээ хэрэглээнээс гаргачихсан хууль зүйн нэр томьёо;
♦ хууль зүйн нэр томьёоны эцэг болсон латин нэр томьёо, хэллэг;
♦ Монголын эртний хууль цаазын зарим ухагдахуун ба нэр томьёо;
♦ олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн түгээмэл нэр томьёо;
♦ манай улсын хууль тогтоомжид байхгүй боловч олон улсын хийгээд гадаад улсын эрх зүй ба хууль тогтоомжид өргөн хэрэглэгдэж байгаа хууль зүйн заримтүгээмэл нэр томьёо;
♦ хууль зүйн шинжлэх ухааны ном зохиолын нэр томьёо;
♦ дэлхийн эрх зүйн бүлийн (ром-германы буюу эх газрын эрх зүйн бүл, англо- америкийн эрх зүйн бүл, мусульманы эрх зүйн бүл, социалист эрх зүйн бүл, уламжлалт эрх зүйн бүл зэрэг) түгээмэл ухагдахуун ба нэр томьёо;
♦ хууль зүйн нэр томьёо болон хувирсан бусад шинжлэх ухааны нэр томьёо;
♦ монголын хууль зүйн практикт нэгэнт хэвшиж тогтсон нэр томьёо;
♦ хууль зүйн монгол нэр томьёоны англи, орос, латин хадмал оноолт зэргийг багтаасан байна.
Эл тайлбар толь бичигт нийтийн (үндсэн хуулийн, захиргааны, эрүүгийн, экологийн, байцаан шийтгэх ажиллагааны) ба. хувийн (иргэний, хөдөлмөрийн, гэр бүлийн зэрэг) эрх зүйн түүнчлэн олон улсын нийтийн ба хувийн эрх зүйн зэрэг бүх салбар эрх зүй хийгээд төр эрх зүйн онол, түүх ба криминологи, криминалистик, шүүх эмнэлэг, шүүхийн сэтгэц гэм судлал зэрэг хууль зүйн хэрэглээний (хавсарга) судлагдахууны ухагдахуун ба нэр томьёог багтаажээ.