Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Д. Равдан
ISBN: 9789996226397
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 48
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x140x3 мм
Жин: 68.0 гр

Ургамалын өвчин хортон шавьжтай тэмцэх аргууд

Зохиолч: Д. Равдан ISBN: 9789996226397
Онлайн дэлгүүрийн үнэ

7,760 ₮

-3%
Хэмнэлт: 240 ₮
Үндсэн үнэ

8,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Д. Равдан
ISBN: 9789996226397
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 48
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x140x3 мм
Жин: 68.0 гр

Номын тухай

Шавжид идэгдсэн ургамлын навч, бундуу, цэцэг устаж үгүй болдог. Шавж нь иш, навч, үр, үндэс зэрэгт үр удмаа төрүүлж, байрлах үүр болгосноос навч ишний төрх байдал, хэлбэр хэмжээг өөрчлөгддөг. Хортон шавжийн амны эрхтэн янз бүр байдаг. Ургамлын навч, нахиа, цэцэг, үндсийг болон навчны бүдүүн судлыг үлдээж мэрж иддэг байхад ургамлын эрхтний эсийн шингэнийг сорж хооллодог хатгаж сорох амны эрхтэнтэй ч шавжууд байдаг.

Өвчлөлт, хорхой шавж үүсэх шалтгаан: Хэрвээ цэцэг худалдаж авсан бол гэртээ дасгахын тулд 7-10 хоног тусад нь тавих хэрэгтэй.Энэ нь хорхой шавж байвал бусад цэцгэнүүдэд нь халдаахгүйгээр устгал хийхэд хялбар байх болно. Буруу арчилснаас хар ба цагаан ялаа, ширх, улаан аалзан хачиг зэрэг хортон шавжид баригддаг. Эдгээр нь хөрс ба навчны хоёр талд үржиж, ургалтыг эрс зогсоохоос гадна навч шарлаж, эргэлдэн хуйларч,аажимдаа үхдэг. Ургамлыг байнга шалгаж, үзлэг хийж байх ёстой. Хорхой шавж таарах юм бол навчийг спирттэй даавуугаар эсвэл савантай усанд норгосон даавуугаар арчиж хорхойноос салгаж болно.. Хэт их үржсэн тохиолдолд хор цацна. Өвчин хортон илэрсэн тохиолдолд түргэн устгах хэрэгтэй. Ямар өвчин, ямар хортонд нэрвэгдсэнийг эхний шатанд таньж сурах хэрэгтэй.