Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Pam Holden
Хэвлэлийн газар: Flying Start Books
ISBN: 978-177654259-8
Хэвлэсэн он: 2017
Хуудасны тоо: 2832
Номын хавтас: Хайрцаг
Номын хэмжээ: 150*220 мм
Жин: 5000.0 гр

Red Rocket Reading I: 177 ном + Ярьдаг үзэг

Зохиолч: Pam Holden ISBN: 978-177654259-8
Хямдралтай үнэ

468,000 ₮

-40%
Хэмнэлт: 312,000 ₮
Үндсэн үнэ

780,000 ₮

Хавтас: Хайрцаг
Red rocket readers (9)
Хүргэлтийн нөхцөл 24-48 цагт хүргэгдэх болохыг анхаарна уу.
Зохиолч: Pam Holden
Хэвлэлийн газар: Flying Start Books
ISBN: 978-177654259-8
Хэвлэсэн он: 2017
Хуудасны тоо: 2832
Номын хавтас: Хайрцаг
Номын хэмжээ: 150*220 мм
Жин: 5000.0 гр

Номын тухай

Номын тухай:

Энэхүү хайрцагт “Red Rocket Readers” уншлагын цогц системийн 4 шатны 8 багц бүхий нийт 174 ном багтсан. Англи хэлний суурь ойлголт мэдлэггүй, хамгийн анх удаа англи хэл суралцахаар шимтэж буй бүх насны хүүхдэд тохиромжтой. Уг номуудыг 30 гаруй жилийн турш олон орны хүүхдүүдэд англи хэлийг зааж, уншиж ойлгоход нь тусалж, энэ чиглэлээр мэргэшсэн Пам Холден хэмээх багш өөрийн ажлын туршлага, ажиглалт зэрэг дээрээ үндэслэн бичиж, боловсруулсан тул эргэлзээгүй хамгийн олон шагналтай шилдэг сурах бичиг ном болжээ.  

Энэхүү багц номд "Ярьдаг үзэг" хамт очих тул listening буюу сонсголын хичээл хийх, зөв тод дууддаг болох зэрэг олон сайн давуу тал бий болж байгаа юм. Үзгээ өгүүлбэрийн эхэнд аваачиж уншуулахад л хангалттай. Тэр таны хүүхдэд хамгийн сайн багш байх болно. Хүсвэл энэхүү үзэгт өөр олон номыг суулгаж болно. Хамгийн сүүлийн үеийн технологи ашигласан сайн чанарын үзгийг танд зориулан номтой нь хамт багцлан хүргэж байна. Одоо ямар ч зурагт, хөгжим, утас, си ди хэрэггүй боллоо!

1. Foundation Level | Lilac – Суурь мэдлэг – 30 ном

Alphabet Explorers буюу Цагаан толгойн багцад англи хэлний 26 үсгийн 26 ном, мөн Ch, Ph, Sh, Th нийлмэл үсгүүд тус бүр нэг ном болон орсон.  Амьдрал дээр байдаг жинхэнэ фото зураг ашиглан, том жижиг үсгүүдийг хүүхдэд сонирхолтой байдлаар танилцуулна.

2. Pre-Reading Level | Pink – Уншихын өмнөх – 48 ном

Энэ шатнаас эхлэн суралцагч уншиж эхлэх болно. Өгүүлбэрийн эхэнд тухайн үсгийг оруулж өгсөн бүтэц нь хүүхдэд уншихад хялбар байх тул хүүхдэд улам илүүг уншиж сурах урам зориг өгөх болно.

  • Үлгэр болон танин мэдэхүйн 48 сэдэв

3. Emergent Level – 48 ном

Энэ шатны номууд нь хүүхдийг гайхалтай түүхүүдээр аялуулахаас гадна сонирхолтой, танин мэдэхүйн сэдвүүдийг ч багтаасан байгаа. Ингэхдээ маш том бүрэн хэмжээний фото болон зурмал зургуудыг ашигласан.

4.Early Level 1 – 48 ном

  • Адал явдалт зохиолуудтай танилцаж эхэлнэ.
  • Эхийг уншиж ойлгоод мэдээлэл болгон авч сурна.

Та энэхүү номын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99795353 утсаар холбогдох боломжтой. 

Мөн дэлгэрэнгүй каталогийг энд дарж үзнэ үү.

Багц 1-д орсон номуудыг үзэхийн тулд 21-р хуудас хүртэл үзээрэй. 


T үсэг - Номын доторхоос