Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Г.СОЁЛ ГЭРЭЛ
ISBN: 978-99192-49-56-4
Хэвлэсэн он: 2021
Хуудасны тоо: 200
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x145x15 мм
Жин: 250.0 гр

Хормогчоо тайлж Хорвоотой танилц

Онлайн дэлгүүрийн үнэ

18,430 ₮

-3%
Хэмнэлт: 570 ₮
Үндсэн үнэ

19,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Г.СОЁЛ ГЭРЭЛ
ISBN: 978-99192-49-56-4
Хэвлэсэн он: 2021
Хуудасны тоо: 200
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x145x15 мм
Жин: 250.0 гр

Номын тухай

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг маш гунигтай зүйл. Хамгийн хайртай хүндээ зодуулж, дарамтлуулж, тамлуулж улмаар амь насаа алдана гэдэг мэдээж хамгийн харамсалтай зүйл юм. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа ихэнх эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байна гэдгээ огт мэддэггүй, энэ бүхнийг гэр бүлийн дотоод асуудал хэмээн хүлээн авч хэнд ч хэлэхгүй, бүхнийг тэвчиж, хэзээ ч ил гаргалгүй нууж явсаар хүчирхийллийг улам даамжруулж, энэ бүхнийг яаж зогсоохоо мэдэхээ больдог. Энэ бүхнийг мэдээд харамсах сэтгэл төрсөн. “Эмэгтэйчүүдэд чи гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд байна шүү. Энэ бүхэн хүчирхийлэл шүү дээ, ухаараач” гэж хэлэхийг хүссэн. Нэг ч гэсэн эмэгтэй энэхүү номыг уншаад хүчирхийлэлд өртөж буй өөрийгөө олж хараасай. Улмаар өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө өөрчилж, амьдралаа бүтэн авч үлдээсэй гэж хүссэн. Энэхүү номонд ч хүчирхэг эмэгтэйн тухай бий. Гэхдээ би хүчирхэг эмэгтэй гэдгийг гэр бүлээ, амьдралаа бүтэн авч үлдэж чадсан эмэгтэйгээр төлөөлүүлсэн. Хүчирхийлэлд өртдөг нэгэндээ гэр бүлийнхэн, найз нөхөд, дотны хүмүүс нь бүгд салах тухай л зөвлөдөг. Гэтэл гэр бүлийн хүчирхийлэлд дан ганц эмэгтэй хүн хохирдоггүй. Үүний цаана хүүхдүүд хамгийн том зовлонг үүрч үлддэг. Тиймээс эмэгтэйчүүдийг эхлээд хүчирхийлэлд өртөж байгаагаа таньж мэд. Хүчирхийллийг ил болго. Дараа нь өөрийгөө олж ав. Улмаар өөрийгөө хөгжүүл, хорвоотой танилц. Тэгснээр чамд маш том өөрчлөлт гарна. Чамд энэ асуудлыг шийдвэрлэх хүч, ухаан байгаа. Нийгэмд байр сууриа эзэл, амьдралаа босго. Үр хүүхдээ зовлонд унагаж өнчрүүлэлгүй амьдралаа бүтэн авч үлдэх боломж үргэлж байдаг гэсэн санааг зохиолчийн зүгээс дэвшүүлсэн.