Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Майн рид
ISBN: 978-99962-73-84-1
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 361
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 203x145x15 мм
Жин: 388.0 гр

Цагаан бээлий

Зохиолч: Майн рид ISBN: 978-99962-73-84-1
Онлайн дэлгүүрийн үнэ

17,460 ₮

-3%
Хэмнэлт: 540 ₮
Үндсэн үнэ

18,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Майн рид
ISBN: 978-99962-73-84-1
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 361
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 203x145x15 мм
Жин: 388.0 гр

Номын тухай

Английн нэрт зохиолч, адал явдалт сонгодог зохиолчдын ноён оргилуудын нэг Томас Майн Рид нь нийт тавь гаруй роман туурвисны дотор "Цагаан бээлий" роман нь дэлхий дахины уншигчдын талархалыг хүлээсэн суут бүтээл билээ.
Тухайн зохиолын үйл явдал Английн түүхийн эгзэгтэй үед болох ба Английн хувьсгалын нэрт зүтгэлтэн болоод сурвалжит, үзэсгэлэн гоо хатагтай нарын хайр сэтгэлийн тухай өгүүлдэг. Хатагтай нь цагаан бээлийгээ санамсаргүй мэт унаган хайраа илэрхийлж, хайртай хоёр улмаар ойртож дотносон хайр сэтгэл оргилох боловч мөнөөх л цагаан бээлийний гайгаар хоёр биенээсээ салж, зовж зүдэрдэг билээ. Үзсэн хүн хайрлаж дурлахгүй байхын аргагүй үзэсгэлэнт тэр хатагтайд дурласан цэргийн офицер, мөнөөх сурвалжит ноёнд дурласан ядуу бүсгүй нарын хайрынхаа төлөө хийх тэмцэл нь зохиолыг улам сонирхолтой болгодог. Хайртай хоёрын хагацаж салахад хар хорон санаанаас гадна мөнөөх цагаан бээлий гол үүрэг гүйцэтгэдэг. Асар олон тооны зовлон бэрхшээл, санаанд багтамгүй адал явдал, хөгжилтэй түүхийн дараа хатагтай хайраа дахин илэрхийлсэнээр амраг хоёр дахин эвлэрч, аз жаргалын алтан хаалгаар алхаж, хурим найраа хийж байгаа тухай өгүүлнэ.