Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Хишигнямын Дуламсүрэн
ISBN: 9789919229863
Хэвлэсэн он: 2019
Хуудасны тоо: 236
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 205x140x18 мм
Жин: 285.0 гр

Цагаан цувтай бүсгүй

Онлайн дэлгүүрийн үнэ

33,950 ₮

-3%
Хэмнэлт: 1,050 ₮
Үндсэн үнэ

35,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Хишигнямын Дуламсүрэн
ISBN: 9789919229863
Хэвлэсэн он: 2019
Хуудасны тоо: 236
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 205x140x18 мм
Жин: 285.0 гр

Номын тухай

... Тэрбээр надад бараг хоёр цаг шахуу өөрийнхөө зохиосон уянгалаг аязыг сэтгэл хөвсөлзүүлэн тоглож өглөө. Зүрхэн дотор ямар нэгэн шувуу үүрээ засаж, тэндээс нисэн дүүлэх гэсэн мэт тонгочин дэвж хөвсөлзүүлэн байв. Тэгснээ гэнэт гуниг уйтгар эзэмдэж, зүрх шархтсан мэт өвдөн хөндүүрлэж, уяран догдолж, нүд чийгтээд юу юугүй үерлэх нь үү гэлтэй огшоод ирлээ. Аажимдаа сэтгэл тогтон бодлогоширч, тэгээд дахиад л хөөрөн дүүлж эхлэв. Яг л нисэх мэт. Зүрхний шувуу намайг дагуулан өндөрт хөөрөх мэт нисэн дүүлсээр.... Сэтгэл улам залуужин гэрэлтэх шиг. Үгүй дээ, сэтгэл мөнхийн залуу байдаг аж. Гагцхүү түүнийг хөглөн уясааж, хөөрөн дүүлэхэд нь туслах ёстой байсан байна. Сэтгэл үргэлж гэрэлтдэг аж. Гагцхүү түүнийг өнгөлөн тордож, улам тодугэрэлтэхэд нь туслах ёстой байж. Залуугийн хуруу хөгжмийн товруун дээр эргэлдэн бүжих бүрт түүний аялгуу зүрхэн дээр амилан нисэлдсээр байв. Хайрын шувууд сэтгэл дотор дуулан эргэлдэнэ. Хөгжим ийм л шидтэй аж. Хөгжимчин аялгуундаа өөрөө уусан орж, үе үехэн найгах зуураа надруу харна. Түүний харц надтай ханьсан бүжиж, бидний цус нэгэн хэмээр цутган оволзож байлаа. Би арай гэж газардав.

Хэсэг зуур хэрхэхээ мэдэхгүй чимээгүй суусан би охиныхоо захисан нотны дэвтрийг авсан ч тэднийхээс яаж гарснаа санадаггүй юм. Гадаа модод нахиалж, цэцэгс дэлбэгээ дэлгэсэн зун цаг өлмий дэвсэн угтаж байв. Сэтгэл минь тогтож өгөхгүй төөрсөн салхи шиг эргэлдэн бүжинэ. Гэвч би зуны цэцэгстэй ханьсаад гэртээ харих ёстой.