Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Авиан Баатархуяг
ISBN: 978-99192-3-526-0
Хэвлэсэн он: 2020
Хуудасны тоо: 536
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 203x145x27 мм
Жин: 585.0 гр

Цогт чандманийн эрэлд

Онлайн дэлгүүрийн үнэ

29,003 ₮

-3%
Хэмнэлт: 897 ₮
Үндсэн үнэ

29,900 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Авиан Баатархуяг
ISBN: 978-99192-3-526-0
Хэвлэсэн он: 2020
Хуудасны тоо: 536
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 203x145x27 мм
Жин: 585.0 гр

Номын тухай

Аян замын тэмдэглэл бол очиж, ирэх замын зураг, орон зайн зураглал төдий байхаа больсон. Энэ дэлхийн хэнбугай ч онгоцоор бус, компьютераар, автобус унаагаар бус гүүглээр аялаад дуртай газраа “очоод” үзчихэж болдог болсон цаг. Тиймээс аль нэгэн газарт очоод тэмдэглэл бичье гэвэл тэр орчны орон зайд хуримтлагдсан цаг хугацаагаар аялах шаардлагатай. Уншигч ч ингэх боломжтой авч заавал зорьж очихын учир нь тэр газрын байх онгод, сүншиг, мэдрэмжийг хэн ч компьютераас авч чадахгүй юм. Ингэж “орон зай-цаг хугацааны аялал” хийж, түүнээ бичлээ. Орчин цагийн уншигчид дан ганц шинжлэх ухааны гайхамшгаар сэтгэл ханахаа больчихсон. Бүр Г.Маркес “100 жилийн ганцаардал” романаа уншуулснаас хойш...
Хүмүүс одоо болтол байдаг гэж итгээд салж өгдөггүй ид шид гэж юу юм бэ? гэдэг ч ид шид байдаг юм аа. Түүгээр л дамжин мянга мянган жилийн харанхуй орон зайг тэмтэчдэг. Гэтэл тэр орон зайд өнгөрсөн түүх бодтой төдийгүй гайхамшигтайгаар сүндэрлэн оршсоор байгааг харж болдог юм. Түүн дотор зул барьж яваа төдийгөөр эрж хайсан маань энэ номд оржээ.
Ялангуяа эртний ари, санскрит, перс, түвд хэлнээр томъёолсон тарниуд ба түүнийг тайлан унших нь ид шидийг тайлах түлхүүр болдог агаад заримдаа хэт энгийн болчихдог нь гайхамшигтай.
Тэр бүр хүмүүс гишгэдэггүй улс орон - Түвд, Хойд Солонгос, Азербайжан, Халимаг, Шинжаан, Казахстанаар аялсан түүх голлоно.
Тэр дотроо таван мянган жилийн түүхтэй дэлхийн анхны галын сүм, Халимаг, Торгуудын баатарлаг түүхээс, эртний нууцат Түвд орны сүм хийдүүдийн нууцын тайллаас, Шинжааны түүх, шинэ үеийн Астанагийн бэлгэдэл гэх мэт олон газарт очсон түүх бий. Гол нь энэ газрууд Монголын түүхтэй хэрхэн холбогдох талаар бичлээ.
Таалан болгооно уу!