Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: А.Цанжид
ISBN: 9789996275487
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 227
Номын хавтас: Зөөлөн, супер
Номын хэмжээ: 200x145x15 мм
Жин: 320.0 гр

Монголын нууц товчооны нууцыг мөшгөхүй

Зохиолч: А.Цанжид ISBN: 9789996275487
Онлайн дэлгүүрийн үнэ

20,855 ₮

-3%
Хэмнэлт: 645 ₮
Үндсэн үнэ

21,500 ₮

Хавтас: Зөөлөн, супер
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: А.Цанжид
ISBN: 9789996275487
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 227
Номын хавтас: Зөөлөн, супер
Номын хэмжээ: 200x145x15 мм
Жин: 320.0 гр

Номын тухай

Монголчуудын соёлын гайхамшигт бүтээл Монголын нууц товчооны судлал үүсээд олон зуун жил өнгөрчээ. Учир нь Палладий Кафаров түүний хятад галигийг олж европ дахины судалгааны эргэлтэнд оруулахаас ихээхэн өмнө Монгол, Хятадын бичгийн хүмүүс Нууц товчоог уншиж судлаж байсан гэдэг нь маргаангүй юм.Үүний баталгаа нь Алтан товч тэргүүтэн монголын түүхийн сурвалж бичгүүд болно.

Гэвч Нууц товчоо судлалд гарсан нэг хөнгөмсөг хандлага бол түүний агуулгыг Рашид ад Диний Судрын чуулган, Ата Малик Жувейнийн Ертөнцийн байлдан дагуулагчийн түүх, Юань ши болон бусад сурвалжуудтай харьцуулан үзэж Нууц товчоог албан ёсны бус түүх гэх юмуу алдаа мадагтай хэмээн яаран дүгнэх явдал юм.

Монголын нууц товчоо бол түүхэн үйл явдал болж байх болон болж өнгөрсний дараахан, тэдгээрт оролцсон хүн бичсэн учраас Монголын түүхийн хамгийн итгэж болох эх сурвалж юм. Монголын нууц товчоог 1240 онд бичиж дүүргэсэн гэж үзвэл Жувейний ном түүнээс хойш хорин жил, Рашид ад Диний ном 71 жилийн дараа, Юань улсын судар 130 жилийн дараа гарчээ. Хэрвээ 1228 онд голыг нь бичиж дууссан гэвэл дээрх хугацаа 32, 83, 142 жил болох юм. Жувейни Чингис хааны үр ач нар Дундад Азийг байлдан дагуулсан түүхийг эцгээсээ болон бусад хүмүүсээс сонсох, өөреө ч бас зах зухыг нь гадарлахтай байсан гэдэг. Рашид ад Динд Болад Чинсан мэдэх зүйлээ ярьж өгсөн гэдэг. Гэвч тэр нас өндөр болсон байв. Тэгэхээр эдгээр зохиол бол яг ч түүхэн тэмдэглэл биш ёстой л зохиол юм гэлтэй.