Зохиолч: | Х.Аюурзань |
ISBN: | 978-99978-0-752-6 |
Хэвлэсэн он: | 2017 |
Хуудасны тоо: | 140 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 200x145x10 мм |
Жин: | 180.0 гр |
Зохиолч: | Х.Аюурзань |
ISBN: | 978-99978-0-752-6 |
Хэвлэсэн он: | 2017 |
Хуудасны тоо: | 140 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 200x145x10 мм |
Жин: | 180.0 гр |
Аливаа хүний амьдралын түүх тухайн үеийнхээ нийгмийн хөгжилтэй нягт холбоотой байдаг. Миний бие хоёр зууныг дамжин амьдарч, дэлхий ертөнц, тэр тусмаа манай оронд нийгмийн эрс шинэчлэл, өөрчлөлтүүд гарсан он, жилүүүдэд ажиллаж хөдөлмөрлөж явсан болохоор түүнийгээ дурсан бичвэл хойч үеийнхэнд маань хэрэг болох болов уу гэж бодоод энэхүү цомхон номоо уншигч та бүхнийхээ гар дээр тавьж байна.
Сэтгэлд минь үлдсэн тухайн үеийн амьдрал, үйл явдлаас дурсах юм багагүй байх нь мэдээж. Гэвч энэхүү цомхон дурсамжид өөрийн хувийн амьдрал, үзсэн харсан, туулсан бүхнээ бүгдийг нь бичих боломжгүй, тийм зорилго ч тавьсангүй. Харин Монгол Улсын дипломат албанд насаараа зүтгэсэн он жилүүдэд өөрийн биеэр оролцсон, онцлон дурьдууштай үйл явдлуудыг хураангуйлан бичсэн минь энэ билээ.
Монгол Улсын гадаад харилцааны салбарт дэд атташегаас элчин сайд хүртэл албыг хашиж явахдаа үе үеийн дипломатуудтай мөр зэрэгцэн улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хил хязгаарыг бэхжүүлэх, гадаад бодлогыг хэрэгжүүлэх үйлст хүчин зүтгэж явсандаа бахархаж байдаг юм.