Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Брене Браун
ISBN: 978-99978-909-9-3
Хэвлэсэн он: 2019
Хуудасны тоо: 159
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 210x145x15 мм
Жин: 220.0 гр

Төгс бус байхын гайхамшиг

Онлайн дэлгүүрийн үнэ

16,005 ₮

-3%
Хэмнэлт: 495 ₮
Үндсэн үнэ

16,500 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Брене Браун
ISBN: 978-99978-909-9-3
Хэвлэсэн он: 2019
Хуудасны тоо: 159
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 210x145x15 мм
Жин: 220.0 гр

Номын тухай

Дэлхийн олон хэл дээр орчуулагдан гарсан Брене Брауны "Төгс бус байхын гайхамшиг" хэмээх алдарт ном Монгол хэлээр хэвлэгдэн гарсныг дуулгахад таатай байна. Та өдөр бүр толины өмнө зогсоод бусад хүмүүст ямар харагдах талаараа бодолхийлдэг үү? Дарга, захирал, хамт олон, найз нөхөд тэр бүү хэл огт танихгүй хүмүүст хүртэл сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд өөрийгөө хүчилж, өөрийн сул талаа харуулахгүй хэмээн хөдөлмөрлөж та хэчнээн хугацааг дэмий үрсэн бэ? Бусад хүмүүст таалагдах гэж хичээж, сул талаа нөхөх гэж улайрах бус өөртөө эзэн байж, өөрийгөө золиослохоо болихыг доктор Браун танд зөвлөж байна. Аз жаргалтай, сэтгэл дүүрэн амьдрал гэдэг магад таны төсөөлснөөс илүү ойрхон, илүү хялбархан байсан гэвэл та итгэх үү? Жинхэнэ аз жаргалтай амьдралыг гаднаас хайгаад нэмэргүй, утга учиртай амьдрал зөвхөн таны дотор оршин буйн тухай "Төгс бус байхын гайхамшиг" ном өгүүлэх болно. Өөрийгөө үргэлж голж, төгс бус, чадваргүй хэмээн үзэж, үүндээ шаналж, ичиж явахын оронд байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, тэнэгэр амьдарч, чээж дүүрэн амьсгалан, шувуу шиг эрх чөлөөтэй яваарай.