Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Янн Мартел
Орчуулагч: Б. Сувддулам
Хэвлэлийн газар: Тагтаа Паблишинг
ISBN: 9789997882349
Хэвлэсэн он: 2017
Хуудасны тоо: 392
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 190x125x20 мм
Жин: 390.0 гр

Пигийн амьдрал

Зохиолч: Янн Мартел ISBN: 9789997882349
Онлайн дэлгүүрийн үнэ

22,310 ₮

-3%
Хэмнэлт: 690 ₮
Үндсэн үнэ

23,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Янн Мартел
Орчуулагч: Б. Сувддулам
Хэвлэлийн газар: Тагтаа Паблишинг
ISBN: 9789997882349
Хэвлэсэн он: 2017
Хуудасны тоо: 392
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 190x125x20 мм
Жин: 390.0 гр

Номын тухай

Амьдралыг далай хэмээн сэтгэвээс бид их усны аясаар хөвж яваа бяцхан завьтай аялагчид юм. Дарвуулаа босгож сэлүүрээ агсаж бие сэтгэлийг хатамжлан бэлдлээ ч далайн шуурга дэгдэж, хүчит давалгаа эрчилвээс мяндсан утсаар нэхсэн дарвуул босгож, мянган гараар зэрэг сэлүүрдээд ч усны хүслээр болох буюу. Хувь тавилан, жам ёсны өмнө бид үргэлж ийм зопгүй, толгой бөхгөр, харц дорд орших ёстой юм гэж үү?

Хүн төрөлхтний мөнхийн шаналлын эх болсон энэ асуултад дэлхийн шинэ үеийн утга зохиолын гол төлөөлөгчдийн нэг Янн Мартел "Пигийн амьдрал" зохиолоороо өөрийн хариултыг өгсөн юм. Түүний эл ном дэлхийн олон сая уншигчдад амьдрах итгэл, хувь тавилангийн өөдөөс сөрөн зогсох их хүч хайрласан билээ. "Пигийн амьдрал" бол бодит түүхийг уран сайхнаар сүлж, цэцэн ухааныг егөө наргианаар сүлжиж, инээд нулимсны давс хужрыг тааруулан, эмгэнэл, аз эзийн ир мохоог ташлуулан бүтээсэн үгийн урлагийн сайн инжааны шилдэг бүтээл.

Зохиолч Янн Мартел 1963 онд төрсөн Канад зохиолч. "Пигийн амьдрал" роман нь 2002 онд англи хэлт утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал болох Мэн Буукэрийн шагналыг (Man Booker Prize) хүртэж, Нью Йорк Таймсын шилдэг борлуулалттай номын жагсаалтыг жаран нэгэн долоо хоног тэргүүлжээ. 2012 онд "Пигийн амьдрал" романаар Хятадын нэрт найруулагч Ан Ли ижил нэрт кино хийн хэд хэдэн Оскарын шагнал хүртсэн билээ. Одоогоор "Пигийн амьдрал" роман дэлхийн 40 гаруй хэлнээ орчуулагдан гараад байна. Зохиолч Янн Мартел өдгөө Канад улсын Саскачеван хотод амьдарч байна.